Орц:
* 1/2 стакан ууршуулсан сүү (evaporated milk)
* 2 амттаны халбага желатин (gelatin), зөөлрүүлсэн
* 2/3 стакан сахар (raw sugar)
* чимх давс
* 2 ш өндөгний шар, зөөлөн хутгасан
* 2 стакан тараг
* 2 амны халбага ваниллин
* 2 ш өндөгний цагаан
Бэлтгэх нь:
- Өтгөрүүлсэн сүүгээ нэгэн саванд хийн доороо багахан устай саван дээр тавин халаана. Сүү, желатин, сахар, давсаа нэмж хайлтал нь нийцүүлнэ.
- Өндөгний шараа хөөсрүүлж хутгана. Өндөгний шар руугаа халаасан сүүнээсээ багаханг нэмээд буцаад сүү рүү хутгангаа нэмж өтгөртөл нь буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
- Өрөөний темпратурт ирж хөрөхөөр тараг, ваниллинаа нэмж нийцүүлээд хөргөгчинд цаг амрааж хөргөнө.
- Өндөгний цагаанаа хутгаж хөөсрүүлээд таргаа нэмж нийцүүлнэ. Зайрмагны машинд хийн хөлдөөгөөд сервислэнэ.
- Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.
No comments:
Post a Comment