Орц:
* 1½ стакан сахар
* 1/3 стакан эрдэнэшишийн сироп эсвэл сахарын уусмал (liquid glucose)
* 2 амны халбага зөгийн бал
* ¼ стакан ус
* 2 амттаны халбага сода (bicarbonate of soda)
Бэлтгэх нь:
- Өндөрдүү саванд сахар сахарын уусмал зөгийн балаа нэмээд сахараа уустал халаана.
- Шаргалтаж карамелжтэл 15 орчим минут буцалгана.
- Энэ зуур хэвээ бэлтгэнэ. 20x30 хэвэнд тостой цаас эсвэл мөнгөн цаас давхарлан тавиж бэлтгэнэ.
- Содагаа сайтар шигшиж бэлтгэнэ. Сахараа хайлаад шаргатаад ирэхээр содагаа нэмж нийцүүлэн хутгаад (содагаа хийнгүүт бэлдмэлийн өнгө цайрч хөөсөрч эхлэнэ) бэлтгэсэн тавцан руугаа хийн хөргөөд хугалан сервислэнэ.
No comments:
Post a Comment