* 1.5 кг улаан лооль
* 2 ш сонгино
* 3 хумс сармис
* 10-15 мөчир ганга (thyme)
* 4 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага сахар
* далайн давс, хар перц
* 3 стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл
Ямааны бяслаг түрхсэн талх:
* 12 зүсэм багет талх
* 2 амны халбага чидун жимсний тос
* 100 гр ямааны бяслаг
* 1 амны халбааг ус
* 2-3 мөчир ганга
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана.
- Улаан лоолио угаагаад голоор нь хоёр хуваагаад зүссэн талыг нь дээш нь харуулан тавцан дээр нэг эгнээ байрлуулна.
- Сонгиноо арилгаад нимгэлэн хэрчинэ. Улаан лоолин дээрээ нимгэлэн хэрзсэн сонгиноо өрөөд мөчирнөөс нь салгасан гангаа тараан цацна. Эцэст нь чидун жимсниь тосоо тараан асгаад давс, сахар. хар перцээрээ амтлаад халаасан зуухандаа хийн улаан лоолио шаргалттал нь ойролцоогоор 30 минут шарна.
- Шаргалтсан улаан лоолио ялгарсан шүүснийх нь хамтаар томхон саванд хийгээд дээрээс нь халуун тахиа эсвэл ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Галаа ширүүн дээр тавин буцалгаад галаа зөөллөн 10 минут зөөлөн гал дээр буцалгана.
- Болсон шөлөө гар блендрээр блендэрдэж зутан болгоод шүүж улаан лоолийн хальснаас салгаад дахин нег блендэрдээд давс перцийг амсаж хэрэгтэй гэж үзвэл нэмнэ.
- Багет талхаа 2 см зузаантай хэрчээд багсны тусламжтайгаар хоёр талд нь чидун жимсний тос түрхэнэ. Тосгүй хайруулын тавганд талхаа байрлуулан хоёр талыг шаргалгалттал шарна.
- Жижиг саванд бяслаг, усаа холин нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бяслагаа шарсан талхан дээрээ түрхээд мөчирөөс нь салгасан гангаар чимэглээд халуун шөлнийхөө хажууд сервислэнэ.
No comments:
Post a Comment