Wednesday, 23 November 2011

Зөгийн балтай бялуу (Наполеон гэж бас хувилбар бий)


Орц:

* 3 өндөг
* 300 гр элсэн чихэр
* 250 гр маргарин эсвэл масло

* 3 амны том халбага зөгийн бал (бараан өнгөтэй бол зүгээр)
* 1 жижиг халбага хүнсний сода
* 400 гр хамгийн нарийн ширхэгтэй цагаан гурил

Кремд орох зүйл

* 250 гр масло
* 1 сгущенное молоко (өтгөрүүлсэн сүү)


Хийх арга:

  1. Юуны өмнө молокогоо усанд хийж 2 цаг чанана.
  2. Дараа нь плиткан дээр томхон саванд ус хийж тавиад дотор нь багтах жижиг саванд бялууны зуурмагаа бэлдэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгөө шууд гал дээр биш, усаар халааж бэлдэнэ гэсэн үг. 
  3. Жижиг савандаа эхлээд маргаринаа хийж хайлуулаад дараа нь элсэн чихэр, зөгийн бал, өндөг, гурил, сода зэргээ хийж байнга хутгана. Миксердэж болно. Сайтар хутгаж алтлаг боровтор өнгөтэй болсны дараа плиткаа унтраана.
  4. Зуурмаг нь шингэвтэр, халбагаар хутгаж болохоор, урсах байдалтай байдаг. Тиймээс гараар зуурах хэрэггүй. Зуурмагтай саваа халуун усан дотроо байлгаж байж болно (хөрвөл өтгөрөөд хатуурч магадгүй учир).
  5. Энэ хооронд шарах шүүгээгээ (дуковка) 170 градуст халаана.
  6. Листэн дээр юм жигнэхэд хэрэглэдэг тусгай цаасаа ирмэгээс нь илүү гаргаж дэвсээд хөрөнгийнхөө 1/3-ийг асгаж ирмэгийг нь хүртэл жигд тараагаад халсан шарах шүүгээндээ хийгээд 7-10 мин. болгоод алтлаг бор шаргал өнгөтэй болохоор нь гаргана.
  7. Гаргаж хавтгай юман дээр эргүүлж тавьж байгаад цаасыг нь хуулж аваад хөргөнө. Энэ байдлаар үлдсэн 2 хэсгийг жигнэнэ.
  8. Чанасан молоко (өтгөрүүлсэн сүү)-гоо хүйтэн усанд хийж хөргөнө. Хэрвээ урьд өдөр нь чанасан бол ингэж хөргөх албагүй нь ойлгомжтой. Чанасан молоко бор өнгөтэй карамел маягтай болсон байна.
  9. Молокогоо задлаад өөр саванд хийж дээрээс нь масло хийгээд жигд бөөгнөрөлгүй болтол нь миксердэж крем бэлдэнэ.
  10. Хөргөсөн хавтгай корпуснуудаа дундуур нь хувааж нийт 6 ширхэг болгоод нэг жигд хэмжээгээр захалж өөлж, гарсан өөдөснүүдийг нунтаглаж дараа нь тортоо бүрэхэд хэрэглэнэ. Бялуу гонзгой дөрвөлжин хэлбэртэй болно гэсэн үг.
  11. Корпус тус бүр дээрээ кремээ түрхэж давхарлан тавьсаар үлдсэн кремээр тортоо нийтэд нь дээгүүр нь болон эргэн тойрон түрхэнэ. Тортны захаар бэлдсэн нунтагаа мөн эргэн тойрон түрхэж наана. Мөн самранд дуртай бол хушганы самар нунтаглаад дээгүүр нь цацаж наана. Ингээд торт бэлэн болно. Нэг хонуулах юм уу доод тал нь 3 цаг хөргөгчинд байлгавал крем нь шингэж торт зөөлрөн жинхэнэ амт ордог.
Бялуу амттай байх болтугай!

Жороо хуваалцсан Мянгаа эгчдээ баярлалаа.

3 comments:

Anonymous said...

He he, "unen tasarhai" gedeg deer ni bi ooroo sanamsargui darchihlaa shuu. Myangaa

ulmedeh said...

Админ аа, нэг юм асуух гэсийн. Энд тэнд яншуй гэсэн байхийн. Англиар юу гэдийн бол? Баярлалаа!

anhzaya said...

@ Myangaa ta turshsan l yum chini tanii sanal bas tootsogdono shuu dee :)
@Ulmedeh bi parsley-g yabshui gej orchuulaad bdag....