Орц: 4 порц
* 4 ш эрдэнэшиш
* 1/2 стакан майонез
* 1/2 стакан Cotija бяслаг (Parmesan байж болно)
* 2 ш ногоон нимбэг (limes)
* 2 амны халбага чили перц (chili powder)
* 1 амны халбага cumin
* давс
Бэлтгэх нь:
- Ил гал эсвэл хайруулын тавгийг (grill pan) халааж бэлтгэнэ. Эрдэнэшишээ халаасан хайруулын таваг эсвэл ил гал дээр байрлуулаад эрдэнэшишээ болтол хааяа хааяа эргүүлэн эрдэнэшишийн ширхэгүүдийг болж шаргалтаж борлотол 10-15 минут шарна.
- Болгосон эрдэнэшишүүд дээрээ майонез түрхэнэ.
- Гурвалжлан хэрчсэн ногоон нимбэгнээсээ майонез түрхсэн эрдэнэшиш дээрээ шахаж амтлаад давс, бяслаг, cumin, чили перц цацаад сервислэнэ.
No comments:
Post a Comment