Monday, 5 December 2011

Тахианы яктори


Орц:

* 1 стакан мирин ( mirin)
* 1/3 стакан сакэ (sake)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд мирин, сакэ, сахар, цагаан гаа, сармис, цуугаа холиж нийцүүлнэ. Сахараа хайлтал ойролцоогоор 8 минут ширүүн гал дээр буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  2. Тахиагаа томхон саванд хийгээд буцалгаж бэлтгэсэн амтлагчаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хөргөгчинд хийн 1-3 цаг амраана.
  3. Тахиагаа шорлож (хулсан шор хэрэглэх бол шорнуудаа хүйтэн усанд хийн 30 минут байлгана) бэлтгээд ил галаа халаана. Үлдсэн, тахиа амталсан соусаа зөөлөн гал дээр тавин өтгөртөл нь 15 минут буцалгана.
  4. Өтгөрүүлсэн соусаа багсны тусламжтайгаар тахиан дээрээ түрхэнгээ хааяа хааяа эргүүлэн тахиагаа болтол шараад үлдсэн соусыг жижиг саванд хийн тахианы хамтаар сервислэнэ.
Эх сурвалж

4 comments:

ulmedeh said...

Oooh, super duper! Thanks shuu! Bi yag eniig hiij uzeh yumsan gej bodoj baisiin.

ulmedeh said...

Gesnees tsuu gedeg ni yamar tsuu yum bol? Vinegar uu?

Anonymous said...

Мирин гэж юу билээ миний дүү? Мянгаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ Ulmedeh цуу гэж зүгээр л бор цуу.
@ Мянгаа мирин гэжнэг төрлийн будааны дарс. Сакэгээс градус бага байдгийм байна лээ..