Monday, 31 May 2010

Хар талх (Whole Wheat Bread)


Орц:

* 3 cтакан бүлээн ус
* 1 амны халбага дрожж
* 1/3 стакан тос
* 1/3 стакан зөгийн бал
* 1 амны халбага давс
* 5 - 6 1/2 стакан хар гурил (whole wheat flour)

Бэлтгэх нь:

  1. Дрожоо бүлээн усандаа хийн хайлуулна. Тос, зөгийн бал, давсаа нэмнэ.Гурилаа бага багаар нэмж нийцүүлнэ.
  2. Гурилаа цахилгаан холигчоороо арав орчим минут нухуулаад 30 орчим минут амраан хөөлгөнө. 2 хуваагаад тослоод гурилдсан талхны хэвэнд хийнэ. Хэвэнд нь 30 минут хөөлгөөд 175 градуст халаасан зууханд 25 минут шарна.

Зөгийн бал маслотой давсалсан карамель (Salted butter and honey caramels)



Орц:

* 1 стакан крем (heavy cream)
* 1.5 стакан сахар (300 гр)
* тал стакан зөгийн бал
* 110 гр давстай масло
* давс

Бэлтгэх нь:

  1. Сахар, зөгийн балаа томхон саванд хийн зөөлөн гал дээр тавиж хэрэгтэй бол саваа сэгсрэн сахаруудыг холиж (хутгалгүйгээр) карамельжүүлнэ.
  2. Кремээ өөр саванд хийн халаана.
  3. Сахар карамельжин таны хүссэн өнгөтэй болохлээр маслоо бага багаар нэмж хайлуулна. Халаасан кремээ нэмж хутгаж нийцүүлээд чихрийн термометр ашиглан дулааныг хэмжиж 125 градуст хүртэл халаана.
  4. Карамелиэ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан руу султгаад өрөөний темпратурт хүртэл хөргөөд жижиглэн хэрчинэ. Хүсвэл дээр нь далайн давс цацаад цаасанд ороогоод сервислэнэ.

Friday, 28 May 2010

Гүзээлзгэнэ кремтэй мянган давхар гурилан бялуу (Strawberry and Chantilly Millefoglie)



Орц:

* 450 гр puff pastry (Тэргүүн хийхэд хэрэглэгддэг мянган давхар гурил)
* 450 гр chantilly cream (Жор нь доор)
* 225 гр гүзээлгэнэ (хүсвэл)
* нунтаг сахар, чимэглэхэд

Кремэнд:

* 50 мл крем
* 300 мл сүү
* 2 өндөгний шар
* 50 гр сахар
* 20 гр гурил
* 1/2 ваниллины буурцаг (vanilla stick)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халана.
  2. Puff pastry-гаа гэсгээгээд зөөлөн дарж илдэж нимгэлнэ. Нимгэлэн илдсэн гурилаа захлаад, 4 x 8 см харьцаатай зүсэж бэлтгэнэ.
  3. Багахан нунтаг сахар цацаад тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь ойролцоогоор 15 минут шарна.
  4. Гаргаад хэрээсэн төмөр дээр тавин хөргөнө. Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Кремээ нэг өдрийн өмнөөс хийгээд хөргөж бэлтгэж болно. Сүүгээ халаана. Ваниллинаа нэмж үнэр амт оруулаад шүүн хаяна. Өндөгний шараа, сахараа, гурилаа нэмээд хутган өтгөртөл нь буцалгана. Ингэж бэлтгэсэн Chantilly Cream-ээ өрөмтүүлэхгүйн тулд хааяа хааяа хутган хөргөнө. Кремээ багахан хөөсрүүлээд бэлтгэсэн Chantilly Cream-тэйгээ холиж нийцүүлнэ.
  5. Сервислэх тавган дээрээ нэг гурилаа байрлуулаад дээр нь кремнээсээ асган жигд тараагаад өөр нэг гурилаар хучин жижиглэн хэрчсэн гүзээлзгэнэ, нунтаг сахараар (дээрээс шигшин цацаж) чимэглээд сервислэнэ.

Thursday, 27 May 2010

Улаан лооль, хаш, мөөгтэй гоймон



Орц:

* 300 гр гоймон
* 1 ш хаш, угаагаад алаглуулах арилгасан (150 гр)
* 12 ш (300гр) давжаа улаан лооль (cherry tomatoes)
* 350 гр мөөг
* 3 хумс сармис
* 6 амны халбага чидун жимсний тос
* 1 ш ногоон чинжүү (250 гр)
* давс
* 50 гр паржежан бяслаг
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Хашаа алаглуулан хальслаад уртааш нь хоёр хуваана. Тус бүрийг нэг см зузаантай хавирган сар хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Улаан лоолиудынхаа ишийг аваад голоор нь хоёр хуваана. Мөөгөө дөрөв жижиг бол хоёр хуваана. Чинжүүгээ үрийг нь гаргаж цэвэрлээд голоор нь хоёр хуваагаад тус бүриг 2 см кув хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Сармисаа жижиглэн хэрчинэ.
  2. Ногоонуудаа 3 амны халбага тосонд сармисын хамт хийн хутгаж нийцүүлээд тосто цаас дэвссэн тавцан дээр нэг эгнээ тарааж бэлтгэнэ.
  3. Зуухаа 200 градуст халаагаад ногоогоо хийн болтол нь 30 орчим минут шарна.
  4. Гоймонгоо давстай усанд чанана. Шүүгээд үлдсэн гурван амны халбага чидун жимсний тосоо хийн хутгаж нийцүүлнэ.
  5. Болгосон ногоонуудаа нэмж холиод таваглаад үрсэн пармежан бяслагаар чимэглээд сервислэнэ.

Wednesday, 26 May 2010

Kneecaps


Орц:

* 2 уут дрожж (active dry yeast)
* 1/2 стакан shortening
* 1/2 стакан сахар
* 3/4 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 2 стакан сүү
* 6 1/2 стакан гурил
* тос
* 1 стакан нунтаг сахар (цацахад )
* 2 стакан крем, хутгаж хөөсрүүлсэн (heavy cream )
* 1 уут өнгөтэй сахар (sprinkles or colored sugar), чимэглэхэд
* 1/4 cтакан бүлээн ус

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд бүлээн усаа хийгээд дрожжоо нэмнэ. 5 минут байлгана. Шортенин, сахар, давсаа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэнэ. Сүүгээ гурилтай ээлжлүүлэн нэмж нийцүүлэн зуурмаг бэлтгээд тослосон саванд хийн тослогдсон хэсгийг дээш нь харуулан цэвэрхэн алчуураар таглаад 1 -1 1/2 цаг хөөлгөнө.
  2. Хөөлгөсөн гурилаа багахан тослосон тавцан дээр гаргаад 1 см зузаантай илдээд 3см диаметртэй жигнэмэгнийдугуй хэвээр хэвлэнэ.
  3. Хэвлэсэн донатуудаа цэвэрхэн алчуураар хучаад хагас цаг дахин хөөлгөнө.
  4. Тосоо 190 градуст халаана.
  5. Донат бүрийн голд эрхий хуруугаараа дарж худаг үүсгэнэ. Халаасан тосондоо хийн шаргалтаж болтол тал бүрийг 2 минут шарна. Болсон донатуудаа шүүж гаргаад хэрээсэн төмөр дээр тавиж илүүдэл тосноос нь салгаад 30 минут хөргөөд нунтаг сахар цацан чимэглээд донат бүрийн голд байрлах худагт хөөсрүүлсэн крем шахан дээр нь өнгөтэй сахар цацаж чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday, 24 May 2010

Овъёостой үзэмтэй жигнэмэг (Oatmeal Raisin Cookies)


Орц: 18 аврага жигнэмэг

* 12 амны халбага масло
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан бор сахар
* 1 ш өндөг
* 2 амны халбага ус
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2/3 стакан гурил
* 1 амттаны халбага синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 3 стакан овъёос
* 1 стакан үзэм

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ.
  2. Масло сахараа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Ус ваниллины охио нэмнэ.
  3. Гурил, синнамон, давс, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ. Шингэн орц руугаа нэмж нийцүүлнэ. Үзэм, овъёосоо нэмж нийцүүлнэ.
  4. Зуурмагнаасаа голфийн бөмбөгний дайтайг таслан тослосон тавцан дээр тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 14-17 минут шарна.
  5. Гаргаад хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж: The Silver Palate Cookbook

Sunday, 23 May 2010

Сармистай бэлтгэсэн сам хорхой (Shrimp Ajillo)



Орц:

* 14 хумс сармис, арилгасан
* 450 гр сам хорхой
* 8 амны халбага чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага давс
* 1 ш лаврын навч
* 1 ш хатаасан Cascabel chile
* 1 ½ амттаны халбага sherry vinegar
* 1 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:

  1. 2 хумс сармисаа нухаж бэлтгэнэ. Сам хорхой, сармис, 2 амны халбага чидун жимсний тос, давсаа дунд зэргийн саванд хийн хутгаж нийцүүлнэ. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
  2. 4 хумс сармис бяцалж бэлтгэнэ. Үлдсэн 6 амны халбага тосоо том хайруулын тавганд хийгээд халаана. Бяцалж бэлтгэсэн сармисаа нэмнэ. Шаргалтаж сармисны үнэр ялгартал 4-7 минут шарна. Тосоо хэсэг хөргөөд цоорхой халбага ашиглан борлосон сармисаа шүүж хаяна.
  3. Үлдсэн 8 хумс сармнисаа жижиглэн хэрчинэ. Галаа багасгаад сармис, лаврын навч, хатаасан чинжүүгээ нэмнэ.
  4. Сам хорхойгоо нэмээд 2 орчим шарна. Нэг тал нь болохоор эргүүлээд дахин 2 минут шараад галаа нэмэнsherry vinegar, нимбэгний шүүс, яншуйгаа нэмнэ. Байнга хутган дахин 20-25 секунд галдээр байлгаад таваглаад сервислэнэ.