Sunday, 29 August 2010

Цагаан талх (Sandwich Bread)


Орц:

* 1 cтакан сүү
* 3 амны халбага масло
* 1 амны халбага дрожж (rapid-rising dry yeast)
* 2 амны халбага сахар эсвэл зөгийн бал
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага давс
* 2 өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд сүү, маслоо хийж маслоо хайлуулна. Хэсэг хөргөөд (5-7 минут) дрожжоо нэмж хайлуулна. Сахараа нэмж хайлуулна. Дээр нь багахан хөөс үүстэл 3 минут байлгана. Цахилгаан холигчныхоо зуурагч үзүүрийг хийгээд гурилаа бага багаар нэмнэ. Гурил зуурагдаад ирэхлээр давс 1 өндөгний цагаанаа нэмнэ. 10 орчим минут хутгана.
  2. Багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гараараа нухна. Бөөрөнхий хэлбэрт оруулаадтослож бэлтгэсэн томхон саванд хийн гялгар уутаар таглаад 45 орчим минут хөөлгөнө.
  3. Хөөсөн гурилаа тавцан дээр гаргаад дөрвөлжин хэлбэрт оруулна. Хоёр ирмэгийг нугалан голд нь уулзуулаад хэлбэрт оруулан тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Гялгар уутаар таглаад дахин 20 минут хөөлгөнө.
  4. 170 градуст зуухаа халааж бэлтгэнэ. Зуухны доод давхарт товтавцан байрлуулна. Талхаа голын тавцан дэр байрлуулна. Талхныхаа голоор хутгаар зүснэ. Үлдээсэн өндөгний цагаанаа талхныхаа дээр түрхэнэ. 3 стакан ус буцалгаад доод талын том тавцанд хийн уур үүсгэнэ. Талхаа болтол 30-40 минут шараад болсон талхаа зуухнаасаагаргаад хэвлнээс нь гаргаж хөргөөд зүсээд сервислэнэ.

Saturday, 28 August 2010

Raspberry-тэй хөлдөөсөн тараг (Raspberry frozen yogurt)



Орц:

* 1 стакан Raspberry-ны нухаш (raspberry puree)
* 2 стакан тараг
* 1/3 стакан зөгийн бал

Бэлтгэх нь:

  1. Жимсээ блендэрт нэмж хэсэг хутгаад бусад орцоо нэмж 5 орчим минут ажиллуулна. Таргаа хөлдөөгчинд хийн 2 цаг болгоод зайрмагны машинд хийн зайрмагны машинаа зааврын дагуу ажиллуулан хөлдөөсөн таргаа бэлтгээд сервислэнэ.
  2. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ. Энэхүү жорыг blueberry, blackberry, гүзээлзгэнэ г.м бусад төрлийн берринүүдтэй бэлтгэж болно.

Thursday, 26 August 2010

Сармисны нухаш (Garlic puree)

Орц:

* 1 амны халбага olive oil
* 1 атга арилгасан сармис
* багахан давс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод блендэрдэж нухаш бэлтгэнэ. Мөсний хэвэнд хуваан хийж хөлдөөгөөд хэрэглээрээ гаргаж хэрэглэнэ.

Wednesday, 25 August 2010

Яргай загасны шорлог (salmon satays)


Орц:

* хулсан шор
* яргай загасны цул мах (salmon)
* давс
* перц (хүсвэл)

Бэлтгэх нь:

  1. Хулсан шороо устай саванд хийн хамгийн багадаа хагас цаг дэвтээнэ.
  2. Яргай загасны цул махаа дэвтээсэн шорондоо шорлоод давсаар амтлана.
  3. Халаасан ил галаа багахан тосоор тослоод шорлосон яргай загасуудаа тавин таглаад хэсэг байлгана. Эргүүлээд дахин хэсэн минут шараад таваглан сервислэнэ.

Monday, 23 August 2010

Тарвасны Мимоса (Watermelon mimosa)



Орц:

* 5 стакан жижиглэн хэрчсэн тарвас
* 6 жүржийн шүүс (2 стакан)
* 1 шил хөргөсөн шампанск (champagne)
* сахар (вкусандаа тааруулан)
* чимэглэхэд минт (Mint)

Бэлтгэх нь:

  1. Тарвас, жүржийн шүүс, сахараа холиод блендэрдэж бэлтгэнэ.
  2. Тарвасны бэлдмэлээ хөргөгчинд хийн хөргөнө.
  3. Шампанскны хундганы талыг тарвасны бэлдмэлээр дүүргэнэ.
  4. Стаканы талыг шампанскаар дүүргээд минтээр чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Sunday, 22 August 2010

Интоорны компот (Sour Cherry Compote)


Орц:

* 2 стакан ишийг нь аваад үрийг нь гаргасан черри (sour cherries)
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан ус
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/2 нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод 2 орчим минут буцалгана.
  2. Черригээ шүүн гаргаад шингэнийг өтгөртөл 2-3 минут буцалгаад шүүсэн черригээ буцаан хийнэ.
  3. Хөргөөд таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Balsamic Vinaigrette


Орц:

* 1/4 стакан балзамик винегар (balsamic vinegar)
* 1/4 стакан (extra virgin olive oil)
* 1 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 амттаны халбага зөгийн бал
* 1 том хумс сармис, үрсэн
* 1/4 цайны халбага давс
* 1/4 цайны халбага перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлээд салатаа амтлан сервислэнэ.