Орц:
* 1 cтакан сүү
* 3 амны халбага масло
* 1 амны халбага дрожж (rapid-rising dry yeast)
* 2 амны халбага сахар эсвэл зөгийн бал
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага давс
* 2 өндөгний цагаан
Бэлтгэх нь:
- Жижиг саванд сүү, маслоо хийж маслоо хайлуулна. Хэсэг хөргөөд (5-7 минут) дрожжоо нэмж хайлуулна. Сахараа нэмж хайлуулна. Дээр нь багахан хөөс үүстэл 3 минут байлгана. Цахилгаан холигчныхоо зуурагч үзүүрийг хийгээд гурилаа бага багаар нэмнэ. Гурил зуурагдаад ирэхлээр давс 1 өндөгний цагаанаа нэмнэ. 10 орчим минут хутгана.
- Багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гараараа нухна. Бөөрөнхий хэлбэрт оруулаадтослож бэлтгэсэн томхон саванд хийн гялгар уутаар таглаад 45 орчим минут хөөлгөнө.
- Хөөсөн гурилаа тавцан дээр гаргаад дөрвөлжин хэлбэрт оруулна. Хоёр ирмэгийг нугалан голд нь уулзуулаад хэлбэрт оруулан тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Гялгар уутаар таглаад дахин 20 минут хөөлгөнө.
- 170 градуст зуухаа халааж бэлтгэнэ. Зуухны доод давхарт товтавцан байрлуулна. Талхаа голын тавцан дэр байрлуулна. Талхныхаа голоор хутгаар зүснэ. Үлдээсэн өндөгний цагаанаа талхныхаа дээр түрхэнэ. 3 стакан ус буцалгаад доод талын том тавцанд хийн уур үүсгэнэ. Талхаа болтол 30-40 минут шараад болсон талхаа зуухнаасаагаргаад хэвлнээс нь гаргаж хөргөөд зүсээд сервислэнэ.
No comments:
Post a Comment