Sunday, 14 August 2011

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)


Орц: 8

* 25 гр масло
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага гурил
* 200 мл тослог ихтэй сүү
* 2 x 200 гр бууцай
* 100 мл крем
* натмег

Бэлтгэх нь:
  1. Маслоо томхон хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол нь 5 минут хуурна. Гурилаа нэмээд 2 минут хуурна. Сүүгээ бага багаар хутгангаа нэмээд соусаа өтгөртөл 5 минут буцалгана.
  2. Бууцайгаа томхон саванд хийгээд буцалсан халуун ус нэмэн бууцайнуудаа багахан болгоно. Хэрэгтэй гэж үзвэл дахин давтана. Болгосон бууцайгаа шүүгээд (сайтар базаж аль болох сайн шүүнэ) хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн соус руугаа хэрчсэн бууцалгаа нэмээд кремээ нэмнэ. Натмег, давс, перцээр амтлаад таваглан сервислэнэ.
Эх сурвалж

4 comments:

ulmedeh said...

Nyam nyam, yaj hiidiin boloo gej bodoj baisiin endees olchloo. Thanks!

Anonymous said...

задь-ийг хаанас авахуу? бас крем гэдэг нь яг юу ийн, яаж хийхийн, тортны кремнээс өөр л байлгүй дээ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous задь буюу натмегийг номин, скай зэрэг супермаркетуудаас олдохгүй бол уламжлалт анагаах ухааны эм тан зардаг газруудаас асуугаад үзэхэд гэмгүй байх.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Крем гэдэг нь сүүний тослог ихтэй хэсэг нь. Меркурид зарагддаг гэсэн. Татү гэсэн байх шүү.