Орц:
* 5 ш тоор арилгаад хагас үрийг нь аваад дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн (peach)
* 2 амны халбага бор сахар
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1 1/2 амны халбага гурил
* чимх шинэхэн үрсэн натмег (nutmeg)
Дээр нь:
* ¾ стакан сахар
* 1 стакан гурил
* ½ амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ¼ амттаны халбага давс
* 1 ш өндөг хутгасан
* 7 амны халбага масло, хайлуулсан
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана.
- Дунд зэргийн саванд крамблны хуурай орцууд болох сахар, гурил, синнамон, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Хутгасан өндгөө нэмээд гурилаа бантагнана.
- Тоороо зүсч бэлтгэгээд өөр нэг жижиг саванд холиж бэлтгэсэн гурил, сахар, синнамон, натмегийн холимогоо тоорон дээрээ нэмж холино.
- Хэвэнд байрлуулсан тоорон дээрээ бантагнаж бэлтгэсэн гурилаа жигд тараан цацаад хайлуулсан маслоо жигд тараан асгана. Ингэж бэлтгэсэн крамблаа халаасан зуухандаа хийн 30-35 минут шараад хөргөөд кремтэй эсвэл ваниллинтай зайрмагтай хамт сервислэнэ.
2 comments:
Bi ch amttai chiherleg yumand taaruuhan l dee. Ih idej chaddaggui yum. Gehdee manai cecerlegt toor baigaa deer ene joroor hiij uzne dee, ene amraltin odruudeer. Ter samar ni ganchan chimkh oroh yum uu? Arai baga sanagdaad l. BM.
@БМ Натмег жижигхэн хушига шиг хэлбэртэй нэг төрлийн амтлагч юм. Их хурц амттай тул ганц чимх байхад болно.. Туршиж үзээд туршилгаа хуваалцаарай...
Post a Comment