Sunday, 11 July 2010

Ваниллинтай капкэк (Vanilla Cupcakes)

Орц:

* 10
амны халбага масло, өрөөний темпратурт
* 3/4
стакан сахар
* 2
том өндөг, өрөөний темпратурт
* 1
амттаны халбага ваниллины охь
* 1
стакан+3 амны халбага өөрөө хөөдөг гурил (self-rising flour)
* 2
амны халбага сүү

Фростин:

* 7
амны халбага масло, өрөөний темпратурт
* 2
cтакан нунтаг сахар
* 4
амттаны халбага шинэхэн шахсан жүржийн шүүс (fresh orange juice)
* 4
амттаны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс ( fresh lemon juice)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 8 стандарт капкэкний хэвэнд зориулалын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Цахилгаан холигчоор масло, сахараа хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмээд эцэст нь гурил тэгээд сүүгээ нэмж нийцүүлнэ. Бэлдмэлээ хэвнүүддээ хувааж хийгээд шаргалтаж болтол нь ойролцоогоор 23 минут шарна.
  3. Өөр нөг саванд фростингийн масло, сахарыг холиж хөөсрүүлнэ. Нимбэг болон жүржийн шүүсээ нэмж нийцүүлээд хөргөсөн капкэкүүд дээрээ жигд тараан түрхээд сервислэнэ.

Saturday, 10 July 2010

Гэрийн нөхцөлд хөөлгөчтэй гурил (Self raising flour)


Орц:

* 1 стакан гурил
* 1/3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод хөөлгөгчтэй гурил тань бэлэн болно. Ингэж бэлтгэсэн гурилаа хэрэглэхдээ шигшиж хэрэглэх хэрэгтэй.

Thursday, 8 July 2010

Шоколадтай хөлдөөсөн тараг


Орц:

* 85 гр шоколад (semisweet)
* 1 стакан сүү
* 2 стакан тараг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш өндөг
* 1/4 стакан сахар

Бэлтгэх нь:

  1. Сүү, өндөг, сахар, ваниллинаа холиж нийцүүлээд сахарыг хайлж бэлдмэлийг өтгөрч эхэлтэл хааяа хааяа хутган халаана. Халаасан бэлдмэлээ тав орчим минут хөргөөд таргаа нэмэн нийцүүлээд 15 минут хөргөнө.
  2. Таргаа шилэн эсвэл төмөр гүехэн саванд хийгээд хөлдөөгчинд хийн цаг орчим хөлдөөгөөд гаргаж ирэн хутгаж нийцүүлнэ. 30 минут дутамд гаргаж ирэн хутгаж нийцүүлээд 2-3 цагийн дараа сервислэхэд бэлэн болно.

Wednesday, 7 July 2010

Кашью самартай тахиа (Cashew Chicken (腰果鸡丁)


Орц:

* 1 ш ясгүй арисгүй тахианы цээжний цул мах
* 1/2 стакан кашью самар (cashew nuts)
* 1 ш ногоон чинжүү
* 5 зүсэм цагаан гаа (ginger)
* 1/4 ш сонгино
* багахан карри паст
* 1/2 амны халбага oyster sauce
* 3/4 амттаны халбага цуу
* 3 амны халбага тахианы тунгалаг шөл
* давс
* 1/2 амттаны халбага сахар
* 1/2 амттаны халбага будааны дарс
* 1/8 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame тос)

Бэлтгэх нь:

  1. Тосоо халаана.
  2. Тахиагаа нэмээд хэсэг хуурна. Карри, цагаан гаа, сонгино, чинжүү, oyster saucе, цуу, сахар давсаа нэмнэ. Самараа нэмж хэсэг хуурна.
  3. Тахианы тунгалаг шөлөө нэмнэ.
  4. Багахан цардуул нэмж сүүмсийг өтгөрүүлээд агшаасан будаатай сервислэнэ.

Monday, 5 July 2010

Гадилтай смүүти (Banana Smoothie)


Орц:

*150 мл тараг
* 1 амны халбага зөгийн бал
* 1 ш гүйцэд боловсорсон гадил
* 3-4 куб мөс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод блендэрдэж нийцүүлээд өндөр стаканд хийн нэг зүсэм гадилаар чимэглээд сервислэнэ.
PS; Мөсний оронд хөлдөөсөн тараг бас хэрэглэж болдог..

Sunday, 4 July 2010

Тахианы шорлог


Орц:

* 2 ш ясгүй арьсгүй тахианы цээж
* 3 хумс сармис
* 1/2 амны халбага улаан лоолиьн паст (tomato paste)
* 2 амны халбага кетчуп
* 1/4 стакан тараг
* 1/4 стакан лимоны шүүс
* 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага паприка

Бэлтгэх нь:

  1. Тахиагаа 1 см куб хэрчиж бэлтгэнэ. Тахианаас бусад бүх орцоо холиж нийцүүлээд тахиагаа нэмэн сайтар хутгаад хөргөгчинд хийн 2-3 цаг амраана.
  2. Хайруулын таваг халаагаад багахан тос хийн щорлож бэлтгэсэн тахиагаа хийгээд тал бүрийг нь шаргалтаж болтол нь шарна. Зуны улиралд байгаа бол ил гал дээр шарахад бас тохиромжтой.

Thursday, 1 July 2010

Үзэмтэй үрэл

Орц:

* 2 стакан үзэм
* 1/4 стакан эрдэнэшишийн сироп (Corn Syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага нунтаг сахар
* 170 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Шоколад, эрдэнэшишийн сиропоо жижгэвтэр заванд хийн зөөлөн гал дээр тавиж халаан хутган хайлуулна.
  2. Шоколадны бэлдмэлээ гал дээрээс аваад нунтаг сахар, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Үзмээ шоколадны хайлмагт хийгээд хутгаж үзэм бүрийг шоколадаар бүрээд сэрээ эсвэл цоорхойтой халбагаар үзэм бүрийг шүүн гаргаж ирэн тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тараан тавиж царцаана.