Wednesday, 7 July 2010

Кашью самартай тахиа (Cashew Chicken (腰果鸡丁)


Орц:

* 1 ш ясгүй арисгүй тахианы цээжний цул мах
* 1/2 стакан кашью самар (cashew nuts)
* 1 ш ногоон чинжүү
* 5 зүсэм цагаан гаа (ginger)
* 1/4 ш сонгино
* багахан карри паст
* 1/2 амны халбага oyster sauce
* 3/4 амттаны халбага цуу
* 3 амны халбага тахианы тунгалаг шөл
* давс
* 1/2 амттаны халбага сахар
* 1/2 амттаны халбага будааны дарс
* 1/8 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame тос)

Бэлтгэх нь:

  1. Тосоо халаана.
  2. Тахиагаа нэмээд хэсэг хуурна. Карри, цагаан гаа, сонгино, чинжүү, oyster saucе, цуу, сахар давсаа нэмнэ. Самараа нэмж хэсэг хуурна.
  3. Тахианы тунгалаг шөлөө нэмнэ.
  4. Багахан цардуул нэмж сүүмсийг өтгөрүүлээд агшаасан будаатай сервислэнэ.

No comments: