Sunday, 4 July 2010

Тахианы шорлог


Орц:

* 2 ш ясгүй арьсгүй тахианы цээж
* 3 хумс сармис
* 1/2 амны халбага улаан лоолиьн паст (tomato paste)
* 2 амны халбага кетчуп
* 1/4 стакан тараг
* 1/4 стакан лимоны шүүс
* 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага паприка

Бэлтгэх нь:

  1. Тахиагаа 1 см куб хэрчиж бэлтгэнэ. Тахианаас бусад бүх орцоо холиж нийцүүлээд тахиагаа нэмэн сайтар хутгаад хөргөгчинд хийн 2-3 цаг амраана.
  2. Хайруулын таваг халаагаад багахан тос хийн щорлож бэлтгэсэн тахиагаа хийгээд тал бүрийг нь шаргалтаж болтол нь шарна. Зуны улиралд байгаа бол ил гал дээр шарахад бас тохиромжтой.

No comments: