Sunday, 11 July 2010

Ваниллинтай капкэк (Vanilla Cupcakes)

Орц:

* 10
амны халбага масло, өрөөний темпратурт
* 3/4
стакан сахар
* 2
том өндөг, өрөөний темпратурт
* 1
амттаны халбага ваниллины охь
* 1
стакан+3 амны халбага өөрөө хөөдөг гурил (self-rising flour)
* 2
амны халбага сүү

Фростин:

* 7
амны халбага масло, өрөөний темпратурт
* 2
cтакан нунтаг сахар
* 4
амттаны халбага шинэхэн шахсан жүржийн шүүс (fresh orange juice)
* 4
амттаны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс ( fresh lemon juice)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 8 стандарт капкэкний хэвэнд зориулалын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Цахилгаан холигчоор масло, сахараа хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмээд эцэст нь гурил тэгээд сүүгээ нэмж нийцүүлнэ. Бэлдмэлээ хэвнүүддээ хувааж хийгээд шаргалтаж болтол нь ойролцоогоор 23 минут шарна.
  3. Өөр нөг саванд фростингийн масло, сахарыг холиж хөөсрүүлнэ. Нимбэг болон жүржийн шүүсээ нэмж нийцүүлээд хөргөсөн капкэкүүд дээрээ жигд тараан түрхээд сервислэнэ.

No comments: