Sunday, 25 July 2010

Бяслагтай хар перцтэй спагетти (Spaghetti Cacio e Pepe)




Орц:

* 500 гр спагетти
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1.5 стакан гоймон чанасан ус
* 170 гр пармежан бяслаг
* 2 амттаны халбага шинэхэн нунтагласан хар перц
* далайн давс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд зургаан литр ус буцалгана. Хоёр амны халбага далайн давс нэмнэ.
  2. Гоймонгоо зааврын дагуу зажилууртай чанаж бэлтгэнэ.
  3. Энэ хооронд пармежан бяслагаа үрүүлийн хамгийн нарийн талаар үрж бэлтгэнэ. Үрсэн бяслагнаасаа багахан үлдээгээд үлдсэнийг нь хар перцтэйгээ холино.
  4. Гоймон чанасан уснаасаа 1.5 стаканыг үлдээгээд шүүнэ.
  5. Өөр нэгэн саванд чидун жимснийтосоо нэмж халаана. Тосоо халахаар чанаад шүүж бэлтгэсэн гоймонгоо нэмнэ.
  6. Гоймон чанасан усандаа хар пшрцтэй холисон бяслагаа нэмээд гоймон руугаа нэмнэ. Багахан давс нэмж гоймонгоо амтлаад таваглаад хадгалсан үрсэн бяслагаараа чимэглээд халуунаар нь сервислэнэ.

Тарвасны Беллини (Watermelon Bellini)

Орц:

* 3 стакан үрийг нь аваад жижиглэн хэрчсэн тарвас (хөлдөөсөн)
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 3 стакан хөргөсөн prosecco эсвэл өөр төрлийн хөөсөрдөг дарс (sparkling wine)
* савхлан хэрчсэн нимбэгний хальс, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Тарвас, сахар, нимбэгний шүүс, 1 стакан дарсаа холиод блендэрдэж нийцүүлнэ.
  2. 8 стакан тус бүрт бэлдсэн тарвасны бэлдмэлээсээ 1/3 стаканыг хийгээд үлдсэн дарснаасаа хундага бүрт 1/4 стаканыг нэмээд хүсвэл нимбэгний халиснаасаа хийн сервислэнэ.

Эх сурвалж


Friday, 23 July 2010

Гадилтай Savoiardi жигнэмэгтэй хялбар амттан


Орц:

* 250 гр Savoiardi-Lady Finger
* 1 л сүү
* 1 ш өндөг
* 2 амны халбага масло
* 3 амны халбага гурил
* 1 стакан сахар
* 1 уут ваниллинтай сахар

Бэлтгэх нь:

  1. Сүүнийхээ 250 мл, жигнэмэгнээс бусадыг холиод зөөлөн гал дээр тавин хутган өтгөртөл нь буцалгаад хөргөнө.
  2. Жигнэмэгнийхээ талыг үлдээсэн сүүндээ дүрэн тавцан дээр байрлуулна. Дээр нь хөргөсөн пүддингийхээ талыг асгана.
  3. Хүссэн жимсээ угаагаад хэрчээд пүддин дээрээ байрлуулна. Үлдсэн жигнэмэгүүдээ мөн сүүнд дүрээд тавцан дээр байрлуулаад үлдсэн жимсээ өрнө. Үлдээсэн пүддингээ хамгийн дээр нь асгаад тэгшлэн янзлаад, үрсэн шоколад кокос эсвэл элдэв жимсээр чимэглээд зүсэж таваглаад сервислэнэ.

Tuesday, 20 July 2010

Гүнжидийн үр, самраар амталж шарсан тахианы далавч (dakkangjung)


Орц:

* 1/4 стакан гурил
* 1/4 стакан эрдэнэшиш эсвэл төмсний цардуул
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц (red chili pepper)
* 10 ш тахианы далавч, үзүүрийг аваад, хоёр хувааж бэлтгэсэн
* шарахад тос
* 1/2 стакан ус эсвэл пиво
* 7 см урттай цагаан гаа арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 амны халбага цуу
* 1/2 стакан бор сахар (light or dark brown sugar)
* 3 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/3 стакан (35 гр) хуурсан газрын самар, томхон хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага хуурсан гүнжидийн үр (sesame seeds)
* 1 амттаны халбага улаан перц (red chili flakes)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, цардуул, өндөг, давс, 1/2 амттаны халбага нунтаг улаан перцээ холиод дахины далавчаа нэмж бүрнэ.
  2. Халааж бэлтгэсэн ахиухан тосонд далавчнуудаа нэмээд шаргалтаж болтол нь шарна.
  3. Томхон саванд усаа хийж буцалгана. Цагаан гаа, цуу, бор сахар, будааны цуу, эрдэнэшишийн сиропоо нэмнэ. Зөгийн бал дайтай өтгөртөл нь буцалгана.
  4. Галаа унтраагаад шарсан далавчаа газрын самар, гүнжидийн үр, улаан перцээ (chili flakes) нэмж нийцүүлээд таваглаад сервислэнэ.

Monday, 19 July 2010

Тоортой хөлдөөсөн тараг (Peach frozen yogurt)


Орц:

* 2 ш дунд зэргийн хэмжээтэй тоор, арилгаад жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага нунтаг сахар
* 5 амны халбага тослог багатай тараг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Блендэрт жимс, нунтаг сахараа хийгээд блендэрдэж бэлтгэнэ.
  2. Тараг нимбэгний шүүс, охио нэмж нийцүүлээд саванд хийн зайрмагны машинд хийн хөлдөөгөөд сервислэнэ.
  3. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.

Thursday, 15 July 2010

Кофений царцаамаг (Coffee jelly)

Oрц:

* 2 cтакан кофе
* 1 амны халбага нунтаг желатин (gelatin powder)
* 2 амны халбага сахар
* Хөөсрүүлсэн крем сервислэхэд (whipped cream)
*
4 амны халбага ус

Бэлтгэх нь:
  1. Жижигхэн аяганд желатинаа 4 амны халбага устай холиж нийцүүлнэ.
  2. Кофе, сахар, желатинаа жижиг саванд хийн зөөлөн гал дээр тавин сахар, желатинаа хайлтал хутгана.
  3. Бэлэн болсон кофений царцаамгаа сервислэх аягандаа хуваан, шүүн хийнэ.
  4. Хөргөгчинд хийн гүйцэд хөргөөд хөөсрүүлсэн кремээр чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday, 13 July 2010

Тартини (Tartini)

Орц: (Sex and the City олон ангит дээр гардаг коктэйл)

* 1½ хундага (45 мл)бөөрөлзгөнө жимстэй vodka (raspberry)
* ½ хундага Chambord
* ½ хундага цангис жимс (cranberry juice)
* ¾ хундага ногоон нимбэгний шүүс (lime juice)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод сэгсэрч нийцүүлэн мартинигийн хундганд хийгээд сервислэнэ.

Эх сурвалж