Орц:
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан эрдэнэшиш эсвэл төмсний цардуул
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц (red chili pepper)
* 10 ш тахианы далавч, үзүүрийг аваад, хоёр хувааж бэлтгэсэн
* шарахад тос
* 1/2 стакан ус эсвэл пиво
* 7 см урттай цагаан гаа арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 амны халбага цуу
* 1/2 стакан бор сахар (light or dark brown sugar)
* 3 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/3 стакан (35 гр) хуурсан газрын самар, томхон хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага хуурсан гүнжидийн үр (sesame seeds)
* 1 амттаны халбага улаан перц (red chili flakes)
Бэлтгэх нь:
- Томхон саванд гурил, цардуул, өндөг, давс, 1/2 амттаны халбага нунтаг улаан перцээ холиод дахины далавчаа нэмж бүрнэ.
- Халааж бэлтгэсэн ахиухан тосонд далавчнуудаа нэмээд шаргалтаж болтол нь шарна.
- Томхон саванд усаа хийж буцалгана. Цагаан гаа, цуу, бор сахар, будааны цуу, эрдэнэшишийн сиропоо нэмнэ. Зөгийн бал дайтай өтгөртөл нь буцалгана.
- Галаа унтраагаад шарсан далавчаа газрын самар, гүнжидийн үр, улаан перцээ (chili flakes) нэмж нийцүүлээд таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment