Sunday, 25 July 2010

Бяслагтай хар перцтэй спагетти (Spaghetti Cacio e Pepe)




Орц:

* 500 гр спагетти
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1.5 стакан гоймон чанасан ус
* 170 гр пармежан бяслаг
* 2 амттаны халбага шинэхэн нунтагласан хар перц
* далайн давс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд зургаан литр ус буцалгана. Хоёр амны халбага далайн давс нэмнэ.
  2. Гоймонгоо зааврын дагуу зажилууртай чанаж бэлтгэнэ.
  3. Энэ хооронд пармежан бяслагаа үрүүлийн хамгийн нарийн талаар үрж бэлтгэнэ. Үрсэн бяслагнаасаа багахан үлдээгээд үлдсэнийг нь хар перцтэйгээ холино.
  4. Гоймон чанасан уснаасаа 1.5 стаканыг үлдээгээд шүүнэ.
  5. Өөр нэгэн саванд чидун жимснийтосоо нэмж халаана. Тосоо халахаар чанаад шүүж бэлтгэсэн гоймонгоо нэмнэ.
  6. Гоймон чанасан усандаа хар пшрцтэй холисон бяслагаа нэмээд гоймон руугаа нэмнэ. Багахан давс нэмж гоймонгоо амтлаад таваглаад хадгалсан үрсэн бяслагаараа чимэглээд халуунаар нь сервислэнэ.

No comments: