* 1 ш том сонгино
* 1 1/4 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амттаны халбага давс
* 1 ш өндөг
* 1 стакан сүү
* 3/4 стакан талхны үйрмэг
* тос
* давс
Бэлтгэх нь:
- Тосоо 185 градуст халааж бэлтгэнэ.
- Сонгиноо арилгаад цагиргалан хэрчээд давхрага бүрээр нь салгана. Жижиг саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
- Өндөг, сүүгээ нэг саванд хутган нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ.
- Цагирган сонгинуудаа бэлтгэсэн бэлдмэлдээ дүрнэ. Томхон тавган дээр тараан тависан талхны үйрмэгээр цагирган сонгинуудаа бүрээд халаасан тосондоо хийн шаргалтаж болгол нь 2-3 минут шарна.
No comments:
Post a Comment