Орц:
Butterscotch Соусанд
* 3/4 стакан бор сахар (dark brown sugar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (dark corn syrup)
* 6 амны халбага масло
* 1/4 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 стакан крем (whipping cream)
* 1 амттаны халбага ваниллины охь
Кексэнд
* 1 1/2 стакан гурил
* 3/4 tамттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 9 амны халбага масло
* 1/2 стакан бор сахар (golden brown sugar)
* 1/4 стакан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 6 стакан зайрмаг, зөөлрүүлсэн
Бэлтгэх нь:
- Крем охиноос бусад соусны орцоо холиод зөөлөн гал дээр хутган сахаруудыг хайлтал халаана. Галаа нэмээд өтгөртөл нь 2 минут орчим буцалгана. Гал дээрээс аваад үлдсэн хоёр орцоо нэмээд нийцүүлээд соус маань бэлэн болно.
- Зуухаа 170 градуст халаана. 2 ш 22 см бялууны хэв тослож бэлтгэнэ.
- Гурил, сода, давсаа жижиг саванд шигшиж бэлтгэнэ. Өөр нэг саванд масло, 2 төлийн сахараа хийгээд цахилгаанхолигчоор хутгаж нийцүүлнэ. Өндөг, ваниллинаа нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ. Шоколадаа нэмнэ.Зуурмагаа хоёр хуваанд хэвэндээ хувааж хийгээд жигдлэн тараагаад халаасан зуухандаа хийн шаргалттал нь 18 минут шарна.
- Нэг жигнэмэгээ доод тал нь салдаг хэвэнд байрлуулаад 1/4 стакан карамелин соусаа түрхэнэ. Зармагаа тарааж тавиад 1/2 стакан соус тараана. Үлдсэн жигнэмэгээрээ хучаад үлдсэн соусаараа бүрнэ. Хөлдөөгчинд хийгээд хамгийн багадаа 5 цаг хөлдөөнө.
- Зайрмаг хэв хоёрынхоо завсараар нимгэн иртэй хутга гүйлгээд зайрмаган тортоо хэвнээс нь гаргаад зүсээд таваглаад сервислэнэ.
1 comment:
www.mixx.mn
Post a Comment