Орц:
* 450 гр гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч бэлтгэсэн
* 2/3 стакан (130гр) сахар
* 2 амттаны халбага архи (хүсвэл)
* 1 стакан тараг (шар ус ихтэй бол давхарласан марлиар шүүн, хонуулсан)
* 1 амттаны халбага нимбэгний шүүс
Бэлтгэх нь:
- Гүзээлзгэнээ арилгаад жижиглэн хэрчинэ. Сахар, архиа гүзээлзгэнээ нэмээд сахары нь хайлтал хааяа хааяа хутган 2 орчим цаг хүлээлгэнэ.
- Гүзээлзгэнээ ялгарсан шүүсийн хамтаар блендэрт хийгээд тараг нимбэгний шүүсээ нэмнэ.
- Нийцүүлээд хөлдөөгчинд хийн цаг орчим байлгаад гаргаж ирэн 30 минут дутамд нийцүүлэн хутгаж 2-3 цагийн дараа сервислэхэд бэлэн болно.
- Зайрмагны машин байвал цаг орчим царцаасаны дараа зайрмагныхаа машины зааврын дагуу зайрмагныхаа машинд хийн хөлдөөсөн тараг бэлтгэнэ.
No comments:
Post a Comment