Орц:
* 6 стакан тахианы тунгалаг шөл (chicken broth)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 450 гр портобелла мөөг (portobello mushrooms, цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 450 гр цагаан мөөг (white mushrooms), цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 2 ш улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallots)
* 1 1/2 стакан Arborio rice
* 1/2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* давс
* хар перц
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн chives
* 4 амны халбага масло
* 1/3 стакан үрсэн Parmesan cheese
Бэлтгэх нь:
- Саванд тахианы тунгалаг шөлөө хийн халаана.
- Өөр нэг саванд 2 амны халбага чидун жимсний тосоо халаана. Арилгаад нимгэлэн хэрчсэн мөөгөө хийгээд зөөлөртөл нь 3 орчим минут хуурна. Хуурсан мөөгөө тавган дээр гаргаад гаргаад хэрэглэтэлээ хэсэг хүлээлгэнэ.
- Мөн савандаа үлдсэн 1 амны халбага чидун жимсний тосоо хийнэ. Арилгаад жижиглэн хэрчсэн улаан сонгиноо нэмээд 1 минут хуурна.
- Угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. 2 орчим минут хутган хуураад дарсаа нэмнэ.
- Дарс уустал байнга хутган хуураад дарс ширгээд ирэхээр 1/2 стакан тахианы тунгалаг шөл нэмнэ. Өмнөх шөлийг ширгэхээр нэг удаад шөлнөөсөө 1/2 стаканаар нэмсээр (байнга хутгасаар) 15-20 минут орчимын дараа будаа мань зөөлөрч болно. Будаагаа гал дээрээс аваад хуурсан мөөг, масло, chives, пармежан бяслагаа нэмж нийцүүлээд давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment