* 425 гр арилгаад, дотрох хальснаас нь салгаж бэлтгэсэн газрын самар, хуурсан (roasted peanuts) (заавар нь доор)
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 1 1/2 амттаны халбага зөгийн бал
* 1 1/2 амны халбага газрын самарны тос (peanut oil)
Бэлтгэх нь:
- Газрын самар, давс, зөгийн балаа роботны (food processor) агуулахад хийж бэлтгэнэ. Гал тогооны роботоо 1минут орчим ажиллуулаад тосоо бага багаад тусаан нэмж эхлэнэ. Бэлдмэлээ нийцтэл 1 1/2-2 минут ажиллуулаад агаар оруулдаггүй саванд хийн 2 хүртэл сар хадгалж болно.
Хуурсан газрын самар:
Орц:
* 900 гр тослог ихтэй, түүхий газрын самар
* 2 амны халбага газрын самрын тос (peanut oil)
* 1-2 амны халбага давс (kosher salt)
Бэлтгэх нь:
- Зуухаа 170 градуст халаана. Газрын самраа угаагаад хатааж бэлтгэнэ.
- Арчиж хатаасан самраа томхон саванд хийн тос давсаа нэмж хутган нийцүлнэ.
- Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа асгаад нэг эгнээ болгон тараагаад халаасан зуухандаа хийн 30-35 минут шарна. Шарах явцдаа голд нь тавцангаа нэг эргүүлэх хэрэгтэй. Давсалж хуурсан самраа хөргөөд сервислэнэ.
2 comments:
Enend bi aimar durtaishd :P
Тэгвэл хийгээд идээд байж дээ Пиги минь...
Post a Comment