Орц:
* 1 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны хлбага нунтаг хар перц (black pepper)
* 1/2 амттаны халбага хатаасан нунтаг ганга (thyme)
* 1/2 амттаны халбага нунтаг халуун чинжүү (chili powder)
* 1 чимх каен перц (cayenne pepper)
* 1 стакан сүү
* 130 гр масло
* 6 ш өндөг
* 1/2 стакан үрсэн Parmesan эсвэл Romano бяслаг
* 3/4 стакан үрсэн грүер бяслаг (Gruyere cheese)
* 30 гр pepperoni, жижиглэн хэрчсэн (хүсвэл)
* 2 амны халбага сүү
* 2 амны халбага үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese), дээр нь
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана.
- Гурил, давс, хар перц, ганга, чили перц, cayenne перцээ томхон саванд холино.
- Сүү, маслоо томхон саванд хийн гал дээр тавина. Маслоо хайлахаар галаа багасгаад амталсан гурилаа нэмнэ. Хутгаж нийцүүлээд савандаа наалдахаа болихоор галаа унтраана.
- Нэг өндөгийг шар цагаанаар нь салгана. Өндөгний шарыг хадгална.
- Гурилаа томхон цаванд хийн цахилгаан холигчоор минут орчим хутгана. Нэг өндөг, нэг өндөгний цагаанаа зуурмаг руугаа нэмээд ницүүлэн хутгана. Үлдсэн 4 өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
- Parmesan, Gruyere бяслагууд жижиглэн хэрчсэн pepperoni-гоо нэмж нийцүүлнэ.
- Зуурмагаа крем шахдаг уутанд хийн тостой цаас дэвссэн 2 тавцан дээр 1 см бөмбөлөгууд хэвлэнэ.
- Хадгалсан өндөгний шараа 2 амны халбага устай холиж нийцүүлээд бөмбөлөг бүрийг багс ашиглан будна. Хоёр амны халбага пармежан бяслагаа тараан цацаж өгнө.
- 220 градуст халаасан зуухандаа 5 минут шараад галаа багасган 150 болгоод 10 минут дахин шарна.
No comments:
Post a Comment