Oрц: 4 порц
* 140 гр pancetta, жижиглэн хэрчсэн
* 2 мөчир celery, жижиглэн хэрчсэн
* 1 жижиг лууван, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1⁄2 сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 340 гр машиндсан мах
* 1⁄2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* 1 амны халбага улаан лоолийн соус (Homemade Tomato Paste)
* 1 1⁄2 стакан сүү
* давс, хар перц (Kosher salt)
* 2 амны халбага крем (heavy cream)
Бэлтгэх нь:
- Жижиглэн хэрчсэн pancetta-гаа томхон саванд хийн хэсэг хуурна. Тосыг нь ялгартал ойролцоогоор 10 минут хуураад celery, лууван, сонгиноо нэмж борлож болтол нь ойролцоогоор 15 минут хуурна.
- Машиндсан махаа нэмээд сайтар хутган борлотол нь хуурна. Дарсаа нэмээд ууршитал нь 4 минут буцалгана.
- Жижиг аяганд 2 амны халбага усаа улаан лоолийн соустайгаа холиж нийцүүлнэ. Мах руугаа нэмээд хутгаж нийцүүлнэ. Галаа багасгаад хааяа хааяа хутган сүүгээ бага багаар нэмж соусыг өтгөртөл ойролцоогоор 1 1⁄2 цаг буцалгана. Соусандаа давс, перц, кремээ нэмнэ. Шанасан гоймон дээрээ тавиад сервислэнэ.
Saveur сэтгүүл #110
No comments:
Post a Comment