Tuesday, 1 June 2010

Үнсэлт жигнэмэг


Oрц:

* 1/2 стакан масло зөөлрүүлсэн
* 1/2 стакан газрын самрын нухаш (creamy peanut butter)
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан бор сахар
* 1 ш өндөг
* 2 амны халбага сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 3/4 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага хүнсний сода
* нунтаг сахар
* 30-36 ш Hershey Kisses, задалсан

Бэлтгэх нь:

  1. Том саванд масло, газрын самрын нухашаа хийн 30 орчим сык хутгана. Цагаан, бор сахараа нэмээд хөөсөртөл нь хутгана. Өндөг, сүү, ваниллины охио нэмнэ. Нийцүүлнэ.
  2. Дунд зэргийн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давс. содагаа хийж холино. Шингэн орц дээрээ нэмээд нийцүүлнэ.
  3. Таглаад хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  4. Зуухаа 175градуст халаана. 2 см бөмбөлөг болгоод тослож бэлтгэсэн тавцан дээр байрлуулна.
  5. 10-12 минут шарж шаргалтуулаад зуухнаасаа гаргаад халуун бүлээн дээр нь задалсан шоколаднуудаа зөөлөн дарж шигтгэнэ.

4 comments:

3apaa said...

Хэлбэр нь муухаймаа тэ?

Anonymous said...

fondant cake hiih argiig zaagaad ogooch

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Яагаад муухай гэж Зараа?

fondant-ы нь хийх заавар уу Anonymous-аа?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Нилээн хэдэн fondant бас marzipan болон gum paste-ны жор оруулчихлаа Anonymous-аа. Ингэж бэлтгэсэн Fondant-аараа бялуугаа бүрээд, чимэглээд fondant cake болно доо.... Амжилт