Oрц:
* 1 стакан крем
* 1 стакан сахар
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 4 амны халбага масло
Бэлтгэх нь:
- Масло ваниллинаас бусад бүх орцоо дунд зэргийн саванд хийгээд хутган өтгөрч карамельжин өнгө ортол нь буцалгана.
- Маслоо нэмж нийцүүлээд эцэст нь ваниллины охиороо амтлаад тостой цаад дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тараан асгаад хөргөөд зүсээд хүсвэл ороогоод хүсвэл тэр чигээр нь сервислэнэ.
1 comment:
Санасаныг бодвол харьцангуй хурдан өнгө (20 минут) ороод карамельжчих юм билээ.. Хувааж хэлбэрт оруулах бол гүйцэд хөрөхөөс нь өмнө хуваамаар юм байна. Амт нь бол яг Werther's Original гээд хатуу чихэр байдаг шиг санагдсан. Хагас порцоор туршсан чинь үнэхээр гоё амттай болоод шалтаг, шалтгаан гарган гал тогоо руу гүйсээр байгаад бараг хөрөөгүй байхад нь дуусгачихлаа.. Дараа хоёр порцоор хийхүү, гурван порцоор хийхүү, за за дөрвөөр хийе хэ хэ :)
Post a Comment