Орц: (6 порц)
* 200 гр нунтаг сахар (1 стакан), вкусандаа тааруулан багасгаж ихэсгэж болно
* 300 мл ус
* 4 ш нимбэг (дунд зэргийн хэмжээтэй)
* 1 ш өндөгний цагаан
Бэлтгэх нь:
- Ус сахараа жижиг саванд хийгээд хааяа хааяа хутган сахар хайлтал буцалгана. Нимбэгнүүдээ угаагаад 2 нимбэгний халисыг ногоо арилгагчаар нимгэлэн зүсээд буцалж буй сахартай усанд хийн зөөлөн гал дээр, хутгалгүйгээр, 2 орчим минут буцалгана. Ингэж бэлтгэсэн сиропоо хөргөнө.
- Нимбэгнүүдээ шүүслээд хөргөсөн сиропон дээрээ нэмнэ. Сиропоо шүүн гүехэн шил эсвэл төмөр саванд хийгээд хөлдөөгчинд хийн 4 цаг хөргөнө.
- Хөлдөөж бэлтгэсэн сиропоо гал тогооны робот руу халбагадан хийгээд хутгаж нийцүүлнэ. Өндөгний цагаанаа сэрээгээр багахан хутгаж нийцүүлээд хөлдөөсөн сиропоо нэмж нийцүүлнэ. Буцаан савандаа хийгээд 10-15 минут хөлдөөгөөд таваглан сервислэнэ.
1 comment:
Туршив. Сахар бага хэрэглэдэг мань мэт багахан сахар хэрэглэмээр юм билээ. Мөн дунд зэргийн нимбэг ашиглахаас гадна 1-1.5 нимбэгниь хальсыг хийхгүй бол too lemony болдым бна лээ...
Post a Comment