Орц:
* 500 гр мянган давхар гурил (puff pastry)
* 500 гр яргай загасны цул мах (salmon)
* 120 гр бууцайн навч (spinach leaves)
* 1 ш өндөг, хутгасан (egg wash)
* давс
Бэлтгэх нь:
- Зуухаа 200C халаана.
- Гурилаа илдэж нимгэлнэ. Хутгасан өндгөө багс ашиглан илдсэн гурилан дээрээ түрхэнэ. Гурилныхаа голд загасаа байрлуулаад, давсаар амтлаад, бууцайныхаа навчаар хучна.
- Гурилаа ороогоод үзүүрүүдийг нь өндгөөрөө наагаад наалттай хэсгүүдийг доош нь харуулаад нүүрэн хэсэгт хоёр гурав зүсээд тослож бэлтгэсэн тавцан дээр тавин халаасан зуухандаа хийж гурилыг шаргалтаж, загасыг болтол 30 орчим минут шарна. Таваглаад халуунаар нь сервислэнэ.
2 comments:
"Salmon" yg yargai zagas gedgiig meddeggui bailaa. Neg zuil surlaa. Bas hiij bolmoor hool bayarlalaa. Turshinaa. Spinach bas buutsai gedeg yum baina bas medej avlaa. Bayarlalaa.
Тэгээрэй туршаарай.. Ганц нэг зүйл ч болтугай "заасандаа" баяртай байна ккк
Post a Comment