Tuesday 12 March 2013

Шоколадтай зайрмаг (chocolate icecream)

Орц:

* 2 стакан сүү
* 4 амттаны халбага эрдэнэшишипн цардуул
* 1 стакан крем (heavy cream)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн

соусанд:
* 1/2 стакан какао (unsweetened cocoa)
* 1/2 стакан найруулсан кофе (brewed coffee)
* 1/2 стакан сахар
* 42 гр хар шоколад (bittersweet chocolate)

Бэлтгэх нь:
  1. 1/4 стакан сүү,  эрдэнэшишийн цардуулаа холино. Өөр нэг саванд үлдсэн сүү, крем, сахар, сироп, давсаа холиод дунд зэргийн гал дээр тавин халаана. 4 минут буцалгаад гал дээрээс аван сүү цардуулын холимогоо нэмнэ. Буцаан гал дээрээ тавиад өтгөртөл нь 2 минут буцалгана. Нэг саванд хийсэн крем бяслаган дээрээ бэлдмэлийнхээ 1/4 стаканыг нэмээд нийцүүлнэ. Үлдсэн бэлдмэлээ нэмнэ. 
  2. Какао, кофе, сахараа нэг саванд хийгээд гал дээр тавин 30 минут буцалгана. Гал дээрээс аваад шоколадаа нэмнэ.
  3. Дээрх 2 орцоо нэг саванд хийн холино. Өрөөний темпратурт болж хөрөхөөр нь зайрмагны машиндаа хийн машиныхаа зааврын дагуу ажиллуулна.
эх сурвалж

No comments: