Tuesday 5 March 2013

Тоортой урвуулсан кекс (peach upside down cake)


Орц:

* 3 амны халбага масло
* 3 амны халбага бор сахар
* 4-5 ш дунд зэргийн хэмжээтэй тоор
* 113 гр масло өрөөний темпратурт
* 3/4 стакан сахар
* 3 ш өндөг, өрөөний темпратурт
* ¼ стакан цөцгий (sour cream)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага үрсэн цагаан гаа (fresh ginger)
* 1 стакан (whole wheat pastry flour)
* ½ стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ½ амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага синнамон
* ½ стакан нимгэлэн зүссэн хуурсан алмонд (toasted sliced almonds)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 23 см салдаг хэвний доод талд тостой цаас дэвсээд хажуу хэсгийг маслодож гурилдаж бэлтгэнэ. Маслодсон хэвээ мөнгөн цаасаар орооно.
  2. Дунд зэргиьн саванд ус хиьн буцалгана. Тоорнууд дээрээ Х маягаар зүсээд халуун усанд хийн 30 секунд байлгаад гаргаж ирэн мөстэй усанд сойгоод халислана. Халисласан тооруудаа хагас сар хэлбэртэй зүснэ.
  3. Энэ зуур хайруулын тавганд 3 амны халбага маслоо хайлуулна. Маслоо хайлахаар бор сахараа нэмээд тоороо нэмж нийцүүлнэ. Хэсэг карамельжүүлээд тоороо хэвнийхээ ёроолд жигд байрлуулна.
  4. Холигчны саванд масло сахараа холиод хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Цөцгий, ваниллины охь, цагаан гаагаа нэмж нийцүүлнэ.
  5. Өөр нэг саванд сода, гурил, хөөлгөгч, синнамоноо шигшин хийж нийцүүлнэ. Хуурай орцоо дээр бэлтгэсэн шингэн орцтойгоо холиж нийцүүлнэ. Хуурсан самараа нэмж модон халбагаар хутгаж нийцүүлээд зуурмагаа тоорон дээрээ жигд тараан асгана.
  6. Халаасан зууханд хийн кексийг болж голд нь зоосон шүдний чигчилүүрийг цэвэрхэн гарч иртэл нь шараад өрөөний темпратурт 15минут хэвэнд нь байлгаж хөргөөд хэвнээс нь гарган урвуулж тавган дээр тавиад нунтаг сахар эсвэл хэрчсэн алмондоор чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: