Friday 15 March 2013

Purslane-тэй улаан лооль өргөст хэмхний салат

Oрц:

* 1 ш нимбэг
* 3/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 3 амны халбага чидун жимсний тос
* 2 ш өргөст хэмх, арилгаад үрийг нь аваад хэрчиж бэлтгэсэн (2 1/3 стакан хэрчсэн өргөст хэмх)
* 3 ш улаан лооль, угаагаад жижиглэн хэрчсэн (2 1/2 стакан)
* 1 ш жижгэвтэр арилгаад сайтар жижиглэн хэрчсэн улаан сонгино эсвэл 5ш ногоон сонгино
* 1 стакан жижиглэн хэрөсэн purslane
* 1 багц жижиглэн хэрчсэн яншуй (fresh flat-leaf parsley)
* 1/2 стакан жижиглэн хэрөсэн гаа (fresh mint)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холино. Тос, давс, перц, нимбэгний шүүсээ өөр саванд холиж нийцүлээд салатны орцон дээгүүрээ хэсүүлнэ.
Зүүлт

* Хүсвэл purslane нэмэхгүй сан огурцы улаан лоолийн нимбэгтэй салат бэлтгэж болно.
* Монголд байдаг урт том өргөст хэмхнээс хэрэглэх бол 1 ш байхад болох байх.

No comments: