Wednesday 20 March 2013

Кимчи (김치)


Орц:

* 450 гр Хятад байцаа (Napa cabbage)
* 4 стакан хүйтэн ус
* 3 амны халбага далайн давс (sea salt)
* 1 амны халбага бяцлаад жижиглэн хэрчсэн сармис (garlic)
* 1 амны халбага арилгааад жижиглэн хэрчсэн цагаан гаа (fresh ginger)
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино (green onions)
* 1 амттаны халбага перц (dried red chili pepper flakes), халуун ногоонд дуртай бол нэмэлт
* 1 1/2-2амттаны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Байцааны навчаа салгаад сайтар угаана. 2 амны халбага давсаа жигд тараан цацаад навчнуудаа томхон саванд хийн 4 стакан ус нэмнэ. Гал тогооны гялгар уутаар таглаад хөргөгчинд хийн хонуулна.
  2. Маргааш нь усаа асгаад давсалсан навчнуудаа цэвэр усаар зайлна.
  3. Шүүж бэлтгэсэн байцаагаа буцаан том савандаа хийгээд сармис, ногоон сонгино, цагаан гаа, чинжүү, 1 амттаны халбага давс сахараа хийж амтлагш бэлтгээд бэлтгэсэн амтлагчаа навч бүрд түрхэж өгнө.
  4. Амталсан навчнуудаа том шилэн саванд сайтар шигжин хийгээд навш амталсан саванд үлдсэн шингэнийг мөн нэмнэ.
  5. Шилний дээр 5 см орчим зай үлдээгээд кимчитэь шилээ таглан өрөөний темпратурт 2-3 хонуулна. Мөн хугацааны дараа кимчи маань идэхэд бэлэн болох бөгөөд үлдсэн кимчигээ хөргөгшинд хийж хадгална.
Эх сурвалж

No comments: