Thursday 7 March 2013

Хушига, сүүтэй шоколадтай маффин


Oрц:

* 2 стакан гурил
* 1/3 стакан бор сахар light-brown sugar
* 1/3 стакан сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2/3 стакан сүү
* 1/2 cтакан масло, хайлуулаад хөргөсөн
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 325 гр сүүтэй шоколад, жижиглэн хэрсэн (milk chocolate chips)
* 1/2 стакан пекан эсвэл хушига (pecans, walnuts), хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халаана. Маффингийн 12 хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  3. Өөр нэг саванд сүү, өндөг, масло, ваниллины охио холиж нийцүүлнэ.
  4. Хуурай, шингэн орцоо холиж нийцүүлнэ.
  5. Шоколад, жижиглэн хэрчсэн самараа нэмж нийцүүлнэ. Тослосон хэвэндээ бэлтгэсэн зуурмагнаасаа хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 15-20 минут шарна.
  6. Маффингаа хэвтэй нь хэрээсэн төмөр тавцан дээр тавиж 5 минут хөргөөд хэвнээс нь гарган халуун бүлээн эсвэл хүйтнээр нь сервислэнэ.
Эх сурвалж

No comments: