Sunday 10 March 2013

Кофе хушигатай бялуу (Coffee and walnut cake)


Орц:

* 125 гр масло, өрөөний темпратурт
* 125 гр нунтаг сахар (caster sugar)
* 2 ш өндөг
* 125 гр хөөлгөгчтэй гурил (self-raising flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага кофе (овоолоостой) 100 мл усанд хайлуулсан
* 100 гр хушига

Кремэнд: (buttercream)

* 200 гр масло
* 200 гр нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. 18 см кексний хэвийг тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Масло сахараа холигчоор холиж бэлтгэнэ. Масло сахараа нийцэхээр өндгөө нэг нэгээр нэмж нийцүүлнэ. Гурил, хөөлгөгч нунтгаа шигшиж нэмнэ, нийцүүлнэ.
  3. Усанд уусгасан кофеноосоо нэг удаад 1 амны халбагийг зуурмаг руугаа нэмж нийцүүлээд зуурмагаа халбаганаас урсахуйц шингэнтэй болгоод үлдсэн кофений бэлдмэлээ кремэнд ашиглахаар хадгална.
  4. Хушигаа зөөлөн хугалж нэмээд, хутгаж нийцүүлээд тостой цаас дэвссэн хэв рүүгээ султгаад дээд талыг нь тэгшлээд халаасан зуухандаа хийн кексийг болтол ойролцоогоор 40 минут болгоно.
  5. Кремээ бэлтгэхдээ маслоо зөөлөртөл нь хутгана. 200 гр сахараа нэмж нийцүүлээд үлдсэн кофегоо бага багаар нэмж нийцүүлнэ кремний өнгө өтгөн шингэнийг тохируулна. Крем арай шингэдвэл бага зэрэг сахар нэмж нийцүүлнэ.
  6. Болгосон кексээ хөндлөнгөөр нь 3 давхрага болгож зүсээд голд нь кремнээсээ асган гурван давхар бялуу болгоод үлдсэн хушигаараа чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: