Sunday, 17 October 2010

Chicken Аlfredo

Орц:

* 340 гр масло
* 455 гр тахианы цул мах, дөрвөлжлөн хэрчсэн
* 896 гр рикотта бяслаг (ricotta cheese)
* 475 мл крем (heavy cream)
* давс
* 80 гр үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* нэг хайрцаг савхан гоймон (fettuccini pasta)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ахиухан ус хийн багахан давс нэмээд буцалгана. Гоймонгоо нэмээд зааврын дагуу 8-10 минут (al dente) чанаад шүүнэ.
  2. 2 амны халбага маслоо хайруулын тавганд хийн хайлуулна. Тахиагаа нэмээд хэсэг хуурна.
  3. Өөр нэг саванд рокотта бяслаг, крем, пармежан бяслаг, үлдсэн маслоо багахан давсаар амтлан дунд зэргийн гал дээр 10 минут хутган нийцүүлнэ. Гоймон, тахиагаа нэмээд нийцүүлж нэг хутгаад халаагаад таваглаад сервислэнэ.

Wednesday, 13 October 2010

Партиброт (PartyBrot-German party bread)


Орц:

* 3 амттаны халбага дрожж
* 250 мл сүү
* 60 гр масло
* 2 амны халбага сахар
* 2 ш өндөг
* 560 гр гурил
* 2 амттаны халбага давс

Дээр нь;

* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ус
* хуурсан гүнжидийн үр (sesame)

Бэлтгэх нь:

  1. Сүүний 100 мл-д дрожжоо хийгээд хутгаж нийцүүлнэ. Өөр нэг саванд үлдсэн сүүгээ, сахар, маслийн хамт хийн халаана. Халаасан сүүгээ бүлээсгээд өндгөө нэмж нийцүүлнэ.
  2. Давс, гурилаа нэг саванд хийн хутгаж нийцүүлнэ. Өндөг, масло, сүүний бэлдмэлээ нэмж гурилаа зуурна. Гурилаа 10 орчим минут нухна. Гурилаа савандаа хийгээд амыг нь гялгар уутаар бүтээгээд халуун дулаан газар тавьж 1 1/2 цаг хөөлгөнө. Хөөсөн гурилаа бүрсэн уутыг аваад дахин 10 минут амраана.
  3. Хөөлгөж бэлтгэсэн гурилаа 19 тэнцүү хуваана. Нэг бүрийг бөөрөнхийлнө. 24см кексний хэвийг тослож бэлтгэнэ. Хамгийн гадуур 12 бөмблөгөө өрнө. Дотуур нь 6 ш өрөөд голд нь үлдсэн нэгээ тавина. Ингэж байрлуулсан талхаа дахин гялгар уутаар бүрээд 45 орчим минут амраана.
  4. Нэг өндгөө нөг амттаны халбага устай холиж нийцүүлнэ. Багсны тусламжтайгаар хөөж, хоорондоо наалдсан бөмблөгүүд дээр түрхээд гүнжидийн үрээ цацаж чимэглээд 200 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол 30-45 минут шарна.

Monday, 11 October 2010

Самартай, зууханд шарсан Brussels sprout


Орц:

* 1 амны халбага масло
* 450 гр Brussels sprout, угаагаад, иший нь аваад дөрөв хуваасан
* 1/4 стакан хэрчсэн ойн самар (hazelnuts)
* 1/4 амттаны халбага давс
* хар перц
* 3 амны халбага ус

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 гардуст халаана.
  2. Маслоо томхон зууханд тэсвэртэй саванд хийн хайлаад, борлож үнэр гартал 4-5 минут халаасан зуухандаа байлгана.
  3. Хайлж, борлосон маслоо гаргаж ирээд дөрөв хувааж бэлтгэсэн давжаа байцаагаа нэмээд хутгаж нийцүүлээд давс, перцээр амтлана. Самараа нэмнэ. Зуухандаа буцаан хийж 7 орчим минут байлгаад гаргаж ирэн усаа нэмээд дахин ногоогоо зөөлөрч болтол нь 7-9 минут шараад гаргаад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж

Wednesday, 6 October 2010

Амтат гуаны сорбе (Sorbet with Melon)


Орц:

* 450 гр үрийг нь аваад, хальслаад жижиглэн хэрчсэн амтат гуа (muskmelon эсвэл honeydew сортынх байвал сайн)
* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 амны халбага водка
* 250 гр сахар ойролцоогоор 1 1/4 стакан

Бэлтгэх нь:

  1. Амтат гуагаа гал тогооны роботонд хийн элдэв бүхэлгүй болтол нь нухаж бэлтгэнэ. Архи, нимбэгний шүүс, сахараа нэмээд роботоо 30 орчим сек ажиллуулаад сорбений бэлдмэлээ хөлдөөгчинд хийн цаг орчим амраана.
  2. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ зайрмагны машины хуланд хийн зааврын дагуу бэлтгээд агаар оруулдаггүй саванд хийн хөлдөөгчинд 3-4 цаг байлаад сервислэнэ.

Эх сурвалж

Tuesday, 5 October 2010

Чөкэртмэ кебаб (Çökertme kebabı)



Орц:

* 350-400 гр цул мах
* 3 ш том төмс
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 1 амны халбага масло
* давс, хар перц
* тос


Бэлтгэх нь:

  1. Төмсөө арилгаад шүдэнзний модны зузаантай хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэллтгэсэн төмсөө илүүдэл цардуулаас нь салгахын тулд усанд хийн 15-20 минут байлгана. Шүүгээд хатаагаад халаасан тосонд хийн шарна. Шарсан төмсөө гаргаж ирээд давс цацаж амтлана.
  2. Багахан тосонд сонгиноо хуурна. Махаа нэмээд давс перцээр амтлана. Болтол нь хуураад (хүсвэл багахан ус нэмж болгоно) шарсан төмсөн дээрээ тараан тавиад сармистай тарагтай сервислэнэ.

Monday, 4 October 2010

Квас



Орц:

* 450 гр хуучин хар талх, дөрвөлжилөн хэрчсэн (rye bread)
* 12 стакан ус
* 2 1/2 амттаны халбага дрожж
* 1/4 стакан бүлээн ус
* 1 стакан сахар
* 2 амны халбага үзэм

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 95 градуст халаана. Дөрвөлжилөн хэрзсэн талхаа тавцан дээр тараан тавиад хаттал нь цаг орчим шарна.
  2. Усаа буцалгаад хатаасан талхаа нэмнэ. Цэвэрхэн уут, алчуураар таглаад харанхуй сэрүүн газар 8-10 цаг байлгана.
  3. Бэлдмэлээ шүүгээд талхыг хаяна.
  4. Бүлээн усандаа дрожжоо хийгээд чимх сахар нэмж 10 минут исгээнэ. Шүүж бэтгэсэн талхны усандаа сахараа нэмж нийцүүлнэ. Исгэсэн дрожжоо нэмээд дахин цэвэр алчуураараа таглаад дахин 8-10 цаг амраана.
  5. Квасаа нарийн ширхэгтэй шүүрээр дахин нэг шүүгээд үзмээ нэмээд квассаа харанхуй, хүйтэн газар тавин 4-5 хоног амраана.
  6. Бэлэн болсон квасаа доор нь тунасан исгэгчийг бужигнуулалгүйгээр өөр саванд хийгээд хөргөөд сервислэнэ.

Friday, 1 October 2010

Aспарагусны тарт (Asparagus Gruyère tart)

Орц:

* puff pastry
* 2 стакан gruyere бяслаг
* 680 гр аспарагус
* 1 амны халбага чидун жимсний тос (olive oil)
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. Багахан гурил цацсан тавцан дээр гурилаа тавин 40x25 харьцаатай болгож илдэнэ. Ирмэгээс 2.5см зайтай зөөлөн дарж зүсэн хайрцаглана. Халаасан зууханд хийн 15 минут шарна.
  2. Аспарагусныхаа үндсэн хэсгийг зүсэн тартныхаа сууринд багтахуйц болгож бэлтгэнэ. Бяслагаа тартныхаа суурин дээр тараан цацна. Аспарагусаа бяслаган дээрээ байрлуулаад багсны тусламжтайгаар чидун жимсний тосоо аспарагус дээрээ түрхээд давс, перцээр амтлаад аспарагусыг болж зөөлөлртөл 20-25 минут шарна.
Эх сурвалж