Орц:
* 400 гр мөөг
* 700 гр тахианы цээжний цул мах
* 200 мл крем
* 3 амны халбага чанасан эсвэл консервэлсэн эрдэнэ шиш
* 1 амны халбага карри соус
* 1 хумс сармис
* 1-2 амттаны халбага нунтаг карри
* давс
* хар перц
* чидун жимсний тос
Бэлтгэх нь:
- Тахиагаа дөрвөлжилөн хэрчиж бэлтгэнэ.
- Мөөгийхөө ишийг салгаад тахианы махтайгаа ижил хэмжээтэй болгож хэрчинэ.
- Халаасан шанаган тогоонд багахан тос хийгээд сармисаа жижиглэн хэрчиж нэмнэ. Сармисаа хэсэг хуураад тахиагаа нэмнэ.
- Өөр нэг саванд мөөгөө шүүсгүй болтол хуурч бэлтгэнэ.
- Хуурсан мөөгөө тахиан дээрээ нэмээд эрдэнэшишээ нэмж нийцүүлнэ.
- Кремээ каррисоус, хуурай карригийн хамтаар нэмээд давс перцээр амтлаад 5-10 минут буцалгаад таваглаад агшаасан будааны хамтаар сервислэнэ.
No comments:
Post a Comment