Орц:
* 4 ш том гурилан тортилла (Flour Tortillas)
* 450 гр тахианы цул мах
* ½ стакан Refried Beans
* ½ стакан жижиглэн хэрчсэн сонгино
* ½ стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* ½ стакан жижиглэн хэрчсэн улаан лооль
* ½ амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* давс
* перц
* цөцгий
* Гуакамоле (Guacamole)
* Pico de Gallo эсвэл Salsa
Бэлтгэх нь:
- Томхон саванд багахан тос хийж халаагаад тахиагаа нэмнэ. Сонгино, чинжүү, улаан лооль, давс перцээ нэмээд таглан ойролцоогоор 45 минут буцалгана.
- Тахиагаа хөргөөд хоёр ширхэг сэрээ ашиглан жижиглэнэ.
- Refried beans-ээ халаагаад халааж бэлтгэсэн тортилланыхаа голд түрхэнэ. 1 стакан тахианы шанз тавиад хүсвэл цөцгий, гуакмоле, салсаагаа тавиад тортилланыхаа хоёр талыг нь нугалан шанзыг асгарахгүйгээр ороож бэлтгэнэ.
- Бүх буррито ороож бэлтгээд таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment