Орц:
* 1 стакан сайтар чигжсэн бор сахар
* 1 стакан давстай масло
* 1 стакан сүү
* 1 стакан крем (whipping cream)
* 1 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- 33x22см харьцаатай хэвийг тослож бэлтгэнэ.
- Ваниллинаас бусад бүх орцоо холиод хааяа хааяа хутган маслоо хайлж буцалтал ойролцоогоор 15-20 минут халаана.
- Чихрийн термометр 117 градусыг заатал дахин 25-30 минут буцалгана.
- Гал дээрээс аваад ваниллинаа нэмж нийцүүлээд, тослосон хэвэндээ хийн хөргөөд, хөрөхөөр нь хүссэн хэмжээндээ зүсч цаасанд ороогоод сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment