Орц:
* 2 ¼ стакан нунтаг сахар (Confectioners’ (Icing) sugar)
* 2 стакан (190 гр) алмондны гурил (almond flour)
* 2 амны халбага сахар (Granulated sugar)
* 5 ш өндөгний цагаан, өрөөний темпратурт
Бэлтгэх нь:
- Зуухаа 95 градуст халаана.
- Өндөгний цагаанаа өтгөрч цагаартал хутгана. Нунтаг сахараа нэмээд хэлбэрт орохуйц болтол хутгана.
- Алмондны гурилаа хөөсөрсөн өндөг сахарны бэлдмэл рүү 3 хувааж шигшиж нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн (fold) хутгана.
- Бэлдмэлээ тортны крем шахдаг уутанд хийн тостой цаас дэвссэн тавцан дээр шахаж 2.5 см хэвлэнэ.
- Макаронуудаа 95 градуст халаасан зууханд хийн 5 минут шараад гарган зуухныхаа градусыг 190°C болгон нэмнэ. Зуухны дулаан 190 градус болохоор макаронтой тавцангаа буцаан зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь дахин 7-8 минут шарна.
* Заавал алмонд гэлгүй мөн хэмжээний nuts эсвэл pistachio хэрэглэж болно.
* Лимоны үрсэн хальс зэрэг элдэв зүйл нэмэх бол 3 дахь хэсэг алмондны гурилын хамтаар нэмж нийцүүлнэ.
* Макаронуудаа хослуулан наахаас өмнө хөргөнө.
No comments:
Post a Comment