Oрц: 6 порц
* 1500 гр хулуу (zucchini)
* 3 ш өндөг
* 370 мл крем
* 350 гр ногоон сонгино
* 1.5 багц гоньд
* 1 амттаны халбага улаан чинжүү (red pepper flakes)
* 1 амттаны халбага cumin
* 135 гр хатаасан талхны үйрмэг
* Давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Хулуунуудаа угаагаад 2 үзүүрийг аваад үрэгчний бүдүүн талаар үрнэ.
- Сонгино гоньдоо ялгаад угаагаад жижиглэн хэрчинэ.
- Талхны үйрмэгнээс бусад бүх орцоо холиод нийцүүлэн хутгана. Талхны үйрмэгээ нэмээд давс перцээр амтлана.
- Дугуй хэвнүүдээ тослоод (маффингийн хэв байж болно) шанзнаасаа нийн зөөлөн дарж хавтгайлаад 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
No comments:
Post a Comment