Орц: 20 ш
* 250 гр гурил
* 1 амттамны халбага хөөлгөгч нунтаг
* 1 ш өндөг
* 125 гр маргарин
* 100 гр сахар
* 1 уут ваниллинтай сахар
* 1/4 амттаны халбага синнамон
* 2 амны халбага нунтаг сахар
* 4-5 амны халбага жимсний чанамал
Бэлтгэх нь:
- Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холиж нийцүүлнэ.
- Өндөг, маргарин, сахар, ваниллинтай сахараа холин цахилгаан холигчоор хутгаж хөөсрүүлнэ. Гурилаа шигшин нэмж зуурмагаа бэлтгэнэ.
- Сахар синнамоноо холино. Зуурмагаа хоёр хуваан сувьж бэлтгэнэ. Холисон сахартаа сувьсан жигнэмэгий зуурмагаа өнхрүүлнэ.
- Тостой цаастай тавцан дээр тавиад хөргөгчинд хийн цаг амраана. Гаргаж ирээд хагас см зузаантай хэрчин тостой цаасаа дэвссэн тавцан дээр өрөн 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 13-15 минут шарна.
- Болсон жигнэмэгээ гаргаж ирээд тал дээр нь жимсний чанамалаасаа түрхэн нөгөө талыг жимсний чанамал түрхсэн нэг бүр дээр наан давхарлаад сервислэнэ.
No comments:
Post a Comment