Орц: 4 порц
* 650 гр хулуу (zucchini)
* 25 гр гурил эсвэл 1 ш төмс
* 30 гр масло
* 130 мл тахианы тунгалаг шөл
* 10 гр шинэхэн rosemary
* 1 багц гоньд
* 275 мл сүү
* 0,5 гр cumin
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Маслоо хайлуулна. Хулуугаа угаагаад 2 үзүүрийг тайрч хаяна. Үрүүлийн бүдүүн талаар үрээд базаж илүүдэл шүүсийг шахаад хайлуулсан масло дээрээ нэмж хуурна.
- Гурил хэрэглэх бол тараан цацаж нэмээд (төмс хэрэглэх бол үрүүлий нарийн талаар үрээд хулуутай хамт хийж хуурна) байнга хутган сайтар хуурна.
- Бага багаар хутгангаа сүүгээ нэмнэ. Эцэст нь тахианы тунгалаг шөлөөн нэмээд rosemary-гаа иштэй нь нэмээд давс перц cumin-ээр амтлана.
- Буцлаад ирэхлээр нь rosemary-гаа гаргаж аваад блендэрдээд таваглаад жижиглэн хэрчсэн гоньдоор чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment