Oрц:
* 113 гр масло (тал стакан масло)
* 2/3 стакан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан сүү
* 1 ш нимбэгний үрсэн хальс, хүсвэл
Бэлтгэх нь:
- Сахар, маслоо холигчинд хийн хөөсөртөл нь хутгана.
- Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл хутгана.
- Лимоны үрсэн хальс, ваниллины охио нэмнэ.
- Гурил, давс, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ.
- Өндөгний бэлдмэл рүүгээ гурил, сүү, гурил маягаар сөөлжлүүлэн нэмж нийцүүлээд зуурмагаа маффингийн хэвэнд хуваан хийгээд 175 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 20 минут шарна.
1 comment:
Номинговь блог ингэхэд хааччив аа?
Post a Comment