Орц:
* 200 гр холимог самар (pecans, almonds, hazlenuts, pistachios)
* 140 гр нунтаг сахар
* 3 амны халбага Grand Marnier ликёр (Конъяакыг эсгэлэн жүржийн (bitter orange) охьтой холин гаргаж авсан ликёр)
Бэлтгэх нь:
- Бүх орцоо хайруулын тавганд хийн холиод дунд зэргийн гал дээр тавина. Байнга хутган сахарыг хайлж карамелжтэл бүх самарыг жигд карамелиэр бүрнэ.
- Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа тараан тавиад хөргөнө. Агаар оруулдаггүй саванд 7 хүртэл хоногоор хадгалж болно.
No comments:
Post a Comment