Орц: 6 порц
* 6 зүсэм Швед бяслаг (Swiss cheese)
* 6 зүсэм утсан гахайн мах (ham)
* 3 амны халбага гурил
* 1 амттаны халбага паприка (paprika)
* 6 амны халбага масло
* 1/2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* 1 амттаны халбага тахианы бульон, нунтаг (chicken bouillon granules)
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 6 ш арьсгүй, ясгүй тахианы цээжний цул мах (breast halves)
Бэлтгэх нь:
- Тахианы цээжээ давтаж бэлтгэнэ. Голд нь гахайн мах болон бяслагнаасаа нэг нэг зүсмийг байрлуулаад ороож бэлтгэнэ. Үзүүрийг шүдний чигчилүүрээр бэхэлж өгнө.
- Гурил, паприкагаа холино. Ороож бэлтгэсэн тахиагаа холиж бэлтгэсэн гурилдаа өнхрүүлнэ.
- Маслоо томхон хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа нэмээд тал бүрийг нь шаргалттал шарна. Дарс бульоноо нэмээд галаа багасган таглаад тахиагаа болтол 30 минут шарна.
- Тахиагаа гаргаад шүдний чигчлүүрээ гаргаад тусад нь таваг дээр хэсэг тавина. Цардуулаа кремтэйгээ холиж нийцүүлнэ. Тахиагаа болгосон соусан дээрээ цардуул кремний уусмалаа нэмж өтгөрүүлээд тавагласан тахиан дээрээ бэлтгэсэн соусаа асган сервислэнэ.
No comments:
Post a Comment