Oрц:
* 3 стакан сахар
* 3 стакан давсалсан хуурсан газрын самар
* 1 стакан эрдэнэшишийн сироп (Karo syrup)
* ½ стакан ус
* 1 амны халбага масло
* 1 амттаны халбага хүнсний сода
Бэлтгэх нь:
- Томхон тавцангийн доод талыг маслодож бэлтгэнэ.
- Самар, сахар, эрдэнэшишийн сироп, усаа холиод дунд зэргийн гал дээр тавин хааяа хааяа хутган нь 5 орчим минут буцалгана.
- Савтай бэлдмэлээ гал дээрээс аваад масло, хүнсний содагаа нэмж бэлдмэлийн хөөсөрч эхэлтэл хурдан хурдан хутгана. Хөөсөрсөн бэлдмэлийг маслодсон тавцан руугаа асгаад жигд тараан brittle-ээ 45 минут хөргөнө.
- Гүйцэд царцаж болсон brittle-ээ үмхийн дайтай болгож хугалж хуваагаад агаар оруулдаггүй саванд хийн 2 хүртэл долоо хоног хадгалж болно.
2 comments:
2 doloo honog hadgalaad hezee n idhiin be.
Мэдээж хөрсөн даруйд идэж болно мөн илүү гарвал 2 хүртэл долоо хоног хадгалж болно..
Post a Comment