Орц:
Крепэнд (crêpes)
* 110 гр гурил, шигшсэн
* чимх давс
* 2 ш өндөг
* 200 мл сүү+75 мл ус
* 50 гр масло
* 1 ш дунд зэргийн жүржийн үрсэн хальс
* 1 амны халбага нунтаг сахар
Соусанд:
* 150 мл жүржийн шүүс
* 1 ш дунд зэгийн хэмжээтэй жүржийн үрсэн хальс
* 1 ш жижиг нимбэг хальсийг нь үрээд шүүсийг нь шахсан
* 1 амны халбага нунтаг сахар
* 3 амны халбага Grand Marnier, Cointreau эсвэл бранди
* 50 гр масло
* багахан нэмэлт Grand Marnier ликёр эсвэл бранди, крепээ галын дөлтэй сервислэхэд
Бэлтгэх нь:
- Гурил, давсaa томхон сав руу шигшинэ. Голд нь нүх гаргаад өндгөө хагална. Гурилаа сэрээ эсвэл хутгуур ашиглан нийцүүлнэ.
- Хутгуураараа хутгасаар ус сүүний бэлдмэлээ бага багаар нэмнэ. Нийцүүлнэ. 50 гр мслоо хайлуулна. Хайлуулсан маслосоо 2 амны халбагыг зуурмагтаа нэмж нийцүүлнэ. Үлдсэн маслыг крепээ шарах бүрдээ хайруулын тавгаа тослоход ашиглана.
- Хайруулын тавгаа халаана. Багахан масло хийх хайруулын тавгаа тослоно. Зуурмагнаасаа багаханг хийгээд хайруулын тавгаа ишнээс нь барин эргүүлж крепний зуурмагийг жигд тараана. Хагас минут шараад хайруулын таваг крепний завсараад хутга эсвэл модон хутгуур оруулан хайруулын тавгаас хөндийлөөд крепээ эргүүлээд нөгөө талыг болж шаргалтта хэдхэн секунд шарна. Дээрх зуурмагнаас 15-16 креп гарна.
- Маслоноос бусад соусны бүх орцыг холино. Маслоо хайруулын тавганд хийн халаагаад соусны хольсон бэлдмэлүүдээ нэмнэ. Зөөлөн гал дээр буцалгана. Эхний крепээ соус руугаа хийгээд эхлээд голоор нь нугална. Нугалсан крепээ дахин голоор нь нэг нугалаад гурвалжин үүсгээд хайруулын тавагныхаа нэг буланд байрлуулна. Дараагийн крепээ хийн мөн гурвалжилан нугалаад өмнөх крепний хамт булан байрлуулна. Энэ мэтээр бүгдий нь халааж соусанд булхуулаад халуун тавган дээр таваглана.
- Хүсвэл багахан нэмэлт Grand Marnier ашиглан крепээ галын дөлөөр чимэглэж болно. Ингэхийн тулд төмөр том халбагыг халын дээр барин халаана. Халаасан халбагаа галаар түр холдуулаад ликёроо нэмнэ. Халбагаа буцаан гал дээр тавиж арсаа халаагаад гал дээрээсээ аван халбаган дотрох халаасан дарсаа галлана. Галын дөлөө халуун крепэн дээрээ асгаад сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment