Орц: 24 ш
* 500 гр мянган давхар гурил (puff pastry), гэсгээгээд 24 тэнцүү хуваасан
* 1 ш том өндөг 1 амны халбага устай холиж өндгөн түрхлэг бэлтгэсэн
* 400 гр шоколад (bittersweet эсвэл milk chocolate) 24 хуваасан
* сахар
Бэлтгэх нь:
- Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- 1 гурилны үзүүр дээр нэг шоколад байрлуулаад шоколад тавьсан үзүүрээсээ ороож эхлэнэ. Нөгөө захын дотор хэсэгт бэлтгэсэн өндгөн түрхлэгээсээ багсны тусламжтайгаар түрхээд нааж өгнө.
- Наалдаастай хэсгийг доош нь харулан тостой цаас дэвссэн тавцан дээрээ өрөөд үлдсэн өндгөн түрхлэгээрээ нүүрэн талыг өнгөлж өгнө. Ороомог бүрийн дээр багахан сахар цацна.
- Зуухаа 205 градуст халаагаад тавцантай ороомгуудаа хийгээд шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут шарна. Болсон шоколадтай мини ороомгоо халуун бүлээнээр сервислэнэ.
No comments:
Post a Comment