* 450 гр өөх тос багатай машиндсан мах
* 1/2 стакан цагаан будаа
* 1/2 стакан ус
* 1/2 стакан жижиглэн хэрсэн сонгино
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага celery salt
* 1/8 амттаны халбага сармисны нунтаг
* 1/8 амттаны халбага хар перц
* 450 гр лаазалсан улаан лоолийн соус (tomato sauce)
* 1 стакан ус
Бэлтгэх нь:
- Томхон саванд мах, будаа, 1/2 стакан ус, сонгиноо холино. Махаа давс, celery salt, сармисны нунтаг, перцээ нэмээд базаж нийцүүлнэ. Амталсан махаа тэнцүү хуваан 3 см бөмбөлөгүүд үүсгэнэ.
- Зуухаа 175 градуст халаана. Гал дээр тавьсан томхон хайруулын тавганд махаа хийн борлуулаад ялгарсан тосыг асгана.
- 27x17 харьцаатай хэвэнд ус улаан лоолийн соусаа нийцүүлнэ. Хайруулын тавганд борлуулсан бөөрөнхий махаа хийгээд соусаар сайтар бүрнэ.
- Кастролио таглаад халаасан зуухандаа хийн 45 минут шарна. Савныхаа таглааг аваад дахин 15 минут шараад сервислэнэ.
No comments:
Post a Comment